Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ Киевт цохилт өгсний улмаас 28 хүн амь үрэгджээ

Даваа гарагт /2026.07.06/ ОХУ Украины нийслэл Киев болон түүний ойр орчмын бүс нутагт пуужин, дроноор цохилт өгсний улмаас 28 хүн амь үрэгджээ. Сүүлийн саруудад ОХУ Киевийг хүчтэй бөмбөгдөх болсон. Хамгийн сүүлийн цохилт Украинд агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн хомсдол үүсээд буйг илэрхий харууллаа.

Энэхүү цохилтыг Туркт НАТО-гийн дээд хэмжээний уулзалт болохын өмнөхөн өгчээ. Тус уулзалтаар Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар уулзах төлөвтэй байгаа. Украины Агаарын хүчин мэдээлснээр ОХУ-ын харвасан 23 баллистик пуужингийн нэгийг нь ч Украин буудаж унагаж чадаагүй байна. Зеленский баллистик пуужинг эсэргүүцэх пуужин нийлүүлэхийг барууны холбоотнуудаасаа гуйсаар ирсэн. Даваа гарагийн цохилтын дараа Зеленский “Patriot системийн пуужингууд манай холбоотнуудын нөөцөд хэвтэж байгаа цагт ОХУ орон сууцны барилгуудыг бөмбөгдсөөр байх болно. АНУ болон Европын орнуудад энэ терроризмыг зогсоох чадал нь бий” гэжээ.

Зеленский мэдэгдэл хийхдээ АНУ зөвшөөрөл олговол Украин Patriot системийн пуужинг үйлдвэрлэх чадалтай хэмээсэн юм. Тэр “Манай үйлдвэрлэл зөвхөн Украиныг хамгаалахад хангалттай төдийгүй хэрэгцээт түншүүддээ нийлүүлж болно” гэсэн байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Оросыг муулаад байгаа монголчууд аа, та нар гурил ба лапшагаа идэхээ больчих. Оросоос үр тариа Монголд орж ирснийг санацгаа!

Холбоотой мэдээ

Back to top button