Гадаад мэдээДЭЛХИЙ

Аргентинд ялагдсаны дараа Египетийн дасгалжуулагч шүүгчдийг шүүмжиллээ

Хөлбөмбөгийн ДАШТ-ийн хасагдах шатны 16 багийн тоглолтууд явагдаж дууслаа. Өнгөрсөн шөнө аваргын цомоо хамгаалахаар зорьж буй Аргентин Египетийн шигшээ багтай таарсан юм. Тоглолтын 79 дэх минут хүртэл Египет 2 онооны илүүтэй байсан бол Аргентины Кристиан Ромеро гоол оруулж харьцааг 2:1 болгожээ. Үүнээс дөрвөн минутын дараа Лионель Месси гоол хийж онооны харьцааг тэнцүүлсэн юм. Харин 93 дахь минутад Энзо Фернандес гоол оруулснаар Аргентин ялалт байгуулсан байна.

Уг тоглолтын дараа Египетийн дасгалжуулагч Хоссам Хассан шүүгчдийг шүүмжилж, ДАШТ-ийн тоглолтуудыг үзэхгүй хэмээжээ. Учир нь тоглолтын 62 дахь минутад Египетийн Мостафа Зико гоол оруулж онооны харьцааг 2:0 болгосон ч довтолгоонд алдаа гарсныг VAR тогтоосон тул хүчингүйд тооцсон юм. Үүний дараа Египет дахин гоол оруулж 2:0-ээр тэргүүлж эхэлжээ.

Хассан “Гэртээ хариад ДАШТ-ийн ямар ч тоглолт үзэхгүй. Бидэнд тохиолдсон зүйл шударга бус байсан. Манай баг торгуулийн цохилт авах ёстой байсан ч өгөөгүй. Бас нэг гоолыг түдгэлзүүлсэн. Яагаад түдгэлзүүлснийг ойлгохгүй байна” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Илэрхий Аргентины тмлд шүүсэн штээ

Зочин
Зочин

UHEJ BSAN UNHII HALTAR ARABUUD

Холбоотой мэдээ

Back to top button