Олон улсын олимпын хороо Оросын тамирчдад тавьсан хоригоо цуцаллаа
Олон улсын олимпын хороо мягмар гарагт /2026.07.07/ ОХУ-ын олимпын хорооны үйл ажиллагааг түдгэлзүүлэх шийдвэрээ түр хугацаагаар цуцалжээ. Энэ нь ОХУ-ын хувьд 2028 оны Лос-Анжелесийн зуны наадмаас өмнө олимпын холбоонд буцаж нэгдэхэд туслах томоохон алхам боллоо.
ОХУ-ын олимпын хороо Оросын эзэлсэн Украины Луганск, Донецк, Херсон, Запорожье муж дахь олимпын зөвлөлүүдийг хүлээн зөвшөөрсөн тул 2023 оны аравдугаар сард Олон улсын олимпын хороо үйл ажиллагааг нь түдгэлзүүлсэн юм. Мягмар гарагийн шийдвэрийн үр дүнд ОХУ-ын тамирчид Лос-Анжелесийн олимпын шалгаруулалт гэх мэт бусад олон улсын тэмцээнд оролцох боломжтой боллоо. Гэхдээ ОХУ-ын тугийг мандуулж, төрийн дууллыг тоглуулах эсэх дээр шийдвэр гаргаагүй байна.
Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч Кирсти Ковентри “Украины дайн болон ямар нэгэн дайныг бид хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Дайн эхэлснээс хойш Украиныг дэмжиж ажилласнаа үргэлжлүүлнэ. Гэхдээ дайны төлөөсийг тамирчид төлөх ёстой гэж би бодохгүй байна. Засгийн газрынхаа үйлдлийн улмаас тамирчдад хариуцлага тооцох хүсэлгүй байна” гэжээ.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Спорт болон урлаг улс төрөөс тусдаа байх ёстой. Үүнээс болж тамирчид хохирох ёсгүй.
Буруу, буруу!!! Оросууд төр засгийн зохион байгуулалттайгаар допингдуулдаг.
Олон сая эрдэнэт хүний амь насыг авч одсон аймшигтай дайн дуусчихсан юм уу!!! Дайны гэмт хэрэгтэнгүй дайн байсан юм бн!!!
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Ковэнтри гэж Олимпийн энх тайван,эв нэгдлийн гол зорилгоос ухарч ,эзлэн түрэмгийлэгчдийг өөгшүүлж,илт дэмжиж байгаа самуун хүүхэн
АНУ, ЕЗРАЙЛИЙН АЛУУРЧИДДАА ХОРИГ ТАВИАЧЭЭ ...
Түрэмгийлэгч улсын тамирчид олон улсын найрамдал, энх тайвны бэлэг тэмдэг болсон олимпын наадамд оролцох нь ёс зүйгүй хэрэг юм
Оросыг муулаад байгаа монголчууд аа, та нар гурил ба лапшагаа идэхээ больчих. Оросоос үр тариа Монголд орж ирснийг санацгаа!
Guilagchin