НИЙГЭМНийгэм мэдээ

Замын төлбөрөө 30 хоногт төлөөгүй бол 0.5 хувийн алданги тооцно

Олон улс болон улсын чанартай хот хоорондын авто замын төлбөр авах бүх цэгийг 2026 оны зургаадугаар сараас эхлэн бүрэн цахимжуулж дууссан байна. Замын төлбөрийн системийг 2022 оноос хойш үе шаттай цахимжуулсан ч иргэд үүссэн нэхэмжлэлийг хугацаанд нь төлөхгүй байх зөрчил түгээмэл байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 420 мянга гаруй тээврийн хэрэгслийн 20 орчим тэрбум төгрөгийн замын төлбөр дутуу байгаа аж.

Үүнээс 2,183 иргэн, аж ахуйн нэгж 500 мянгаас 1 сая төгрөгийн, 637 тээврийн хэрэгсэл эзэмшигч 1 сая төгрөгөөс дээш хэмжээний өртэй байна. Зам, тээврийн сайдын баталсан А/226 дугаар журмын дагуу жолооч нар төлбөрийн үлдэгдэлтэй байсан ч цэгүүдээр 20 хүртэл удаа саадгүй нэвтрэх эрхтэй. Харин үүнээс олон удаа төлбөрөө төлөлгүй зорчвол 21 дэх удаагийн нэвтрэлтээс эхлэн замын цэг дээр тээврийн хэрэгслийг саатуулж, өрийг бүрэн барагдуулах арга хэмжээ авахаар зохицуулжээ. Мөн цахим нэхэмжлэл үүссэнээс хойш 30 хоногийн дотор төлбөрөө төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги тооцох журам үйлчилж байна.

Иймд баяр наадам, зуны амралт, аяллын үеэр иргэдийг замын төлбөрөө тухай бүрд нь ezam.mn, e-Mongolia, e-Barimt, Autobox, HiPay, Gerege, SocialPay, QPay, Toki, Most Money зэрэг цахим аппликейшн ашиглан шуурхай төлөхийг албаныхан уриаллаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Тэтгэвэр
Тэтгэвэр

Дарамталж дуусдаггүй төр. Үндэсний баяр наадмаар нь ганц удаа стрессгүй наадуулж чадахгүй юм даа.Байнгын дарамт татвар үнийн өсөлт. Манжийн дарангуйллын үеийнх шиг Монгол.

иргэн
иргэн

Монгол Ардын намын үед элдэв олон татвар, хураамж шинээр нэмэгдэх, татвараа өсгөх утгаа алдахыг харлаа, эд засах ч сонирхол алга, татварын мөнгө тендер цавчаанд явж Авилгалын улстөрчид, олигархиуд хэнд ч , хуульд ч дийлдэхгүй сагсалзаад явж болдгыг харлаа,

Зүйтэй
Зүйтэй

Алдангитайгаа цуг хамтад нь заавал төлүүл, төлөхгүй бол жолооны эрхийг цуцал!

Зоч
Зоч

Хагартлаа баяжсан намчин өлөн пялдага долоогчуудаа дээшээ дарганцар болгодог лалрууд нь ичиж зовох ханаж цадхааа мэдэхгүй хүнцэрүүүд

Back to top button