БНХАУ-д үерлэсний улмаас хортой могойнууд үржүүлгийн газраас алдагджээ
БНХАУ-ын өмнөд хэсэгт хүчтэй үерлэсний улмаас хорт кобра зэрэг олон зуун могой үржүүлгийн газруудаас алдагдсан байна. Тус улсын төрийн өмчит хэвлэл мэдээлснээр Гуанши Жуан автономит мужийн Хэнжоу дахь могойн фэрм Майсак далайн хар шуурганы улмаас үерт автжээ. Үүнтэй холбогдуулан албаныхан ойролцоох оршин суугчдад могойноос сэрэмжлэхийг сануулсан байна.
Төрийн өмчит хэвлэлүүд нийтэлсэн бичлэг дээр орон нутгийн оршин суугчид могойг тороор барьж буй дүр зураг буужээ. Мөн кобра үерийн усан дээр сэлж яваа нь харагдсан байна. Нэгэн орон нутгийн эмч Майсак хар шуурганы дараа могойнд хатгуулсан хэд хэдэн хүнийг эмчилж байна гэжээ. Үерийн улмаас Гуанши Жуан мужид зургаан хүн амь үрэгдэж, 50 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. БНХАУ даяар үерийн улмаас нас барсан хүний тоо 38 хүрч нэмэгджээ.
Эх сурвалж: The Guardian












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.