Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён газрын ховор металлын салбарт Монголыг хамтарч ажиллахыг уриалжээ

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Тэрбээр пүрэв гарагт /2026.07.09/ Солонгос-Монголын бизнес чуулганд оролцохдоо хоёр улсыг газрын ховор металлын уян хатан хангамжийн сүлжээ бий болгоход хамтран ажиллахыг уриалжээ. Монгол Улсын байгалийн баялаг болон БНСУ-ын үйлдвэрлэлийн мэдлэг, туршлага нь хүчтэй хамтын ажиллагаанд хүргэж чадна гэж тэрбээр хэлсэн байна.

Солонгос-Монголын бизнесийн чуулганд хоёр улсаас 300 гаруй бизнес эрхлэгч оролцжээ. Тодруулбал Өмнөд Солонгосоос “LS Holdings”, “POSCO Holdings”, “SK Group”, “LG CNS”, “GS Retail”, “Emart”, “BGF Retail”, “Hanwha Investment & Securities” зэрэг компаниудын төлөөлөгч нар оролцсон байна.

Монгол Улсад зэс, молибден, вольфрам зэрэг чухал ашигт малтмалын их нөөцтэй тул БНСУ-ын мэдлэг, туршлагыг хамтран ашиглахын тулд хоёр талын газрын ховор металлын хороог бүрэн хүчин чадлаар нь ашиглахыг И Жэ Мён санал болгожээ. Тус хороог 2025 оны арванхоёрдугаар сард Улаанбаатар хотод үүсгэн байгуулсан юм.

И Жэ Мён мөн дэд бүтцийн хөрөнгө оруулалт, илүү хүчирхэг институтийн бүтцээр дамжуулж хамтын өсөлтийн үндэс суурийг тавихыг уриалжээ. Тэр “Дэлхийн стандартад нийцэх барилга байгууламж, инженерчлэлийн чадавх, туршлагатай Солонгос нь Монголын хот, аж үйлдвэрийн хөгжилд хамгийн тохиромжтой түнш” гэсэн байна.

Эх сурвалж: Korea Times

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button