СпортСПОРТ

Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хэрээ үрээ түрүүллээ

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хязаалангийн уралдаанд 243 морь бүртгүүлснээс хэмжилтээр 48 нь хасагдаж 195 морь гарааны зурхай руу хөдөлсөн.

  • Түрүү магнай: Тод манлай уяач Д.Оногийн уясан Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хэрээ үрээ,
  • Аман хүзүү: Төв аймгийн Сүмбэр сумын уяач Б.Чулуунсүхийн хурдан халтар үрээг Б.Булгадай уяж хурдлуулжээ,
  • Айргийн 3: Дорнод аймгийн Цагаан-Уул сумын харьяат Монгол Улсын алдарт уяач Г.Ганчулууны хэрээг үрээ,
  • Айргийн 4:  Хөвсгөл аймгийн Рашаант сумын уяач Ц.Амарсанаа хурдан бор үрээ,
  • Айргийн 5: Төв аймгийн Эрдэнэсант сумын уяач Б.Цогбаярын хонгор халзан үрээ тус тус хурдалж, төрийнхөө их баяр наадамд айрагдлаа

Энэ жилийн хязаалангийн уралдаанд унаач хүүхэдгүйгээр барианы зурхайд орж ирсэн хурдан үрээг комиссын шийдвэрээр долоодугаар байрт барихаар тогтсон байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button