НИЙГЭМНийгэм мэдээ

Гадны жуулчдын 15 багц наадмийн нээлтийн тасалбар хулгайд алдагджээ

Монголын аялал жуулчлалын холбооноос анхааруулга гаргалаа. Үндэсний их баяр наадмын нээлтийн 4-р секц 6 дугаар эгнээ 18-29, 7 дугаар эгнээ 18-19 суудлуудын нийт 15 багц тасалбар хулгайд алдсан тул худалдан авахгүй байхыг анхааруулжээ. Эдгээр билет нь нэр бүхий аяллын компанийн гадаадын жуулчдад зориулсан захиалга байсан бөгөөд алдагдсан тасалбаруудыг худалдан авсан тохиолдолд эрх бүхий байгууллагаас цэнгэлдэх хүрээлэнд нэвтрүүлэхгүй байх зохицуулалт хийжээ.

Иймд та бүхэн наадмын нээлтийн билет худалдаж авахдаа сайтар шалгаж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү. Борлуулахыг санал болгосон тухай мэдээллийг дараах дугаараар бидэнд ирүүлнэ үү хэмээн мэдээллээ.

Холбогдох утас: 99030928 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хулгайч нь тодорхой л хэрэг байна даа

Иргэн
Иргэн

Юуун бүтэлгүй юм дээ! Билетний хулгайч гэж байхуу

Холбоотой мэдээ

Back to top button