
Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын "Сонгомол дунд" насны уралдаанд 113 морьд бүртгүүлснээс 102 морь гараанд гарч уралдлаа
- Түрүү магнай: Хэнтий аймгийн Дадал сумын уяач Бат-Өлзийн Оргилын хурдан бор үрээ түрүү магнайд хурдалж наадамчин олноо баясгалаа,
- Аман хүзүү: Дундговь аймгийн Дэрэн сумын уяач Сосорбарамын Одгэрэлийн хээр үрээ
- Айргийн 3: Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Занабазарын Ханбилэгийн хээр
- Айргийн 4: Говь-Алтай аймгийн Халиун сумын уяхч Гантөмөрийн Жавхлантөгсийн зээрд
- Айргийн 5: Төв аймгийн Баянцогт сумын уяач Н.Түмэн-Өлзийгийн зээрд үрээ тус, тус хурдалж наадамчин олноо баясгаж барианы зурхай руу орлоо.
Хүй долоон худагт өнөөдөр сонгомол дунд насны (15-17 км) морьдын уралдаан болох товтой байсан. Цаг орой болсон тул Хурдан морины салбар комисс уралдааныг хойшлуулах талаар ярилцсан. Гэсэн ч уралдааныг товлосон хугацаанд зохион байгуулахаар болж 19:00 цагийн орчимд уяачид морьдоо мордуулсан юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.