НИЙГЭМНийгэм мэдээ

Түрүүгээ баталж мэдэх Э.Батмагнай

Монголын үндэсний бөхийн холбооноос гаргадаг чансаа оноог Улсын цолтой бөхчүүдээс Улсын арслан Э.Батмагнай тэргүүлсэн. Тэргүүн Богд дэвжээний галын сорилго барилдаанд мөн түрүүлсэн. Түүнчлэн Э.Батмагнай "Алтан цом"-ын төлөөх барилдаанд 34 барилдаж 32 давсан амжилтаар нийт бөхчүүдийг тэргүүлж манлайлсан. Өнгөрсөн жилийн наадмын түрүү бөх тэрбээр наадмаас хойш цөөн бөхөд өвдөг шороодсон.

Тухайлбал бөхийн өргөөнд албан ёсоор зохион байгуулсан барилдаанд Улсын арслан Ц.Бямба-Отгон, Б.Орхонбаяр, Улсын начин Л.Энхсаруул, Аймгийн хурц бадрангуй арслан Д.Алтанцоож, Н.Амгаланбаатар аймгийн харцага Б.Ренчинжүгдэр, сумын заан Б.Баасантогтох нарт тахим буулгаад буй.

Залуу арслан цолныхоо "бяраар" ам авч, долоо, наймын даваа хүртэл тунахгүй барилдана. Түүнд цол нь ч бий, хүч нь байгаа учир энэ жил аварга цол хүртэхийг үгүйсгэх аргагүй юм. Улмаар энэ жилийн түрүү бөхийн тааварт арслан зүй ёсоор нэрлэгдэж байна.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

za ene yavahguuee

Зочин
Зочин

6 др тэнгэр харнаа найрааны арслан

Зочин
Зочин

Би Батмагнайгийн фэн. Гэхдээ энэ жил түрүүлж чадахгүй л болов уу. Гол өрсөлдөгч Орхонбаяр Хангай нарыг дийлэхээ больсон.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Tegsenee batmagnaigin fan gej shaajine hahahaha

Зочин
Зочин

Лхагвагэрэл Алтанцоож хоёрыг огт хаяж үзээгүй хүн яагаад түрүү гэж.. нөгөө хоёрыг унаасай гэж үү.

Зочин
Зочин

Энэ жил нилээн дээшлээд унах бхөө.

Холбоотой мэдээ

Back to top button