СпортСПОРТ

Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан морь, унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс түр хойшлоод байсан Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн наадмын хурдан азарганы уралдааны бариандаа орлоо. Өглөө 142 азарга бүртгүүлсэн ч гарааны зурхайнаас 81 азарга гарсан юм.

  • Түрүү магнай: Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ
  • Аман хүзүү: Дундговь аймгийн Өлзийт сумын Батсүхийн Наранхүүгийн хул азарга
  • Айргийн 3: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уяач Дугарсүрэнгийн Отгонлхагва солонго хүрэн азарга
  • Айргийн 4: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Батмөнхийн Тогтохын халзан азарга
  • Айргийн 5: Төв аймгийн Борнуур сумын уяач Мөнхтэнгэрийн Сайнзаяагийн хурдан халзан азарга

улсын түрүү, Их хурдад аман хүзүүдсэн Б.Наранхүүгийн бум хул, өнгөрсөн жилийн улсын наадамд аман хүзүүдсэн Г.Бат-Эрдэнийн бэрээ халзан, Их хурд-10 болон улсын бүсийн уралдаанд айрагдсан М.Сайнзаяагийн шүрэн хээр, улс, бүсэд гурав айрагдсан Х.Мөнхбаатарын хүрэн, улс, бүсэд түрүүлж, айрагдсан Б.Тогтохын хүрэн халзан зэрэг шилдэг хурдан азаргууд тоосоо өргөж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button