Гадаад мэдээДЭЛХИЙ

Венбаняма багтаа туслахын тулд цалингаа хасуулжээ

“San Antonio Spurs”-ийн супер од Виктор Венбаняма тус багтай гэрээгээ сунгаж таван жилийн 252 сая ам.долларын цалинтай тоглохоор болжээ. Гэхдээ тэр гэрээгээ супермакс нөхцөлөөр бус макс нөхцөлөөр сунгаж цалингаа хасуулсан байна. Эх сурвалжууд мэдээлснээр Венбаняма цалингаа 51 сая ам.доллароор хасуулж, өнгөрсөн улирал аваргын төлөө тоглосон тоглогчдоо авч үлдэхэд багтаа тусалж байгаа аж.

“EPSN”-ийн спортын сэтгүүлч Шамс Чараниа энэ талаар мэдээлэхдээ “San Antonio Венбаняма болон түүний төлөөлөгчидтэй нягт хамтран ажиллаж, супермакс зэрэг хэд хэдэн нөхцөлөөр гэрээ сунгах талаар хэлэлцсэн. Гэхдээ Венбаняма эцэст нь аваргын төлөө өрсөлдөх багтай болох боломжоо нэмэгдүүлэхийн тулд золиос гаргахыг сонгосон” гэжээ. “NBA”-ийн 2025-2026 оны улирлын аварга “New York Knicks” багийн супер од Жэйлэн Брунсон тоглогчдоо авч үлдэхийн тулд цалингаа хасуулсан билээ.

Эх сурвалж: Yard Barker

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button