Гадаад мэдээДЭЛХИЙ

Бави далайн шуурга БНХАУ-д бууж хоёр сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд байна

Бави далайн хар шуурга бямба гарагт /2026.07.11/ БНХАУ-ын зүүн бүсэд орших Тайжоу хотын эрэг орчим буужээ. Тус шуурга буухаас өмнө Хятадын эрх баригчид хоёр сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Бави хар шуурга Японы Сакишима арлууд болон Тайванийн хойд хэсэг, Филиппинийг дайран өнгөрсөн юм.

Хэдийгээр тус хар салхины хүч суларсаар байгаа ч гэсэн их хэмжээний аадар бороо авчрах төлөвтэй байна. БНХАУ-ын Үндэсний үндэсний цаг уурын төв мэдээлснээр шуурга эрэг дээр буух үед салхины дээд хурд нь цагт 144 км байсан аж. Шуурга дамжин өнгөрөх төлөвтэй байгаа Вэнжоу хотын оршин суугч, 50 настай Хуан Синхуан “Бага зэрэг санаа зовж байна гэхдээ зүгээр байх. Өмнө нь хар салхи болж л байсан. Энэ удаа ч мөн даваад л гарна” гэж хэлжээ.

Япон, Тайвань Бави хар салхины улмаас хүний амь эрсэдсэн тохиолдол гараагүй ч Филиппинд тус шуурганы авчирсан аадар борооны улмаас 17 хүн нас барсан байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button