Нийгэм мэдээ

22 насандаа аймгийн начнаас улсын заан болсон Б.Сундуйжав гэж хэн бэ

Дөрвийн даваанд Отгон аварга Оргихын Хангайг давж шуугиулсан. Тавын даваанд Улсын заан Б.Серикийг давж начин цолны болзол хангаж, зургаагийн даваанд аймгийн хурц арслан Н.Амгаланбаатарыг давж аймгийн начнаас Улсын заан хүртэл дүүлсэн Батбаярын Сундуйжавыг онцолж байна.

Тэрбээр өдгөө 22 настай бөгөөд Завхан аймгийн “Даян” дэвжээний бөх юм. Улсын начин цол хүртсэн 17 хүчтэнээс хамгийн залуу нь байлаа. Түүний бүтээсэн түүх буюу Аймгийн начнаас Улсын заан хүрсэн нь хоёр дахь тохиол юм.

21 насандаа улсын заан болсон анхны бөх нь даяар дурсагдах, далай даян, дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ юм. Тэрбээр 1986 онд 21 насандаа улсын заан цол хүртэж байсан.

“Хилчин” спорт хороо, Завхан аймгийн “Даян” дэвжээний бөх Б.Сундуйжав нь 2004 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн Улиастай хотод төрсөн. 184 см өндөртэй, 115 кг жинтэй. 2023 оны 07 сарын 11-нд Аймгийн начин цол хүртэж байжээ.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Дэл
Дэл

Бат-Эрдэнэ 22 настай байсан шүү Мөнхбат аварга 20 настай заан болсон шүү

Зочин
Зочин

Ж.Мөнхбат аварга 20 настай улсын заан болсон !!! Худлаа буудхыг боль.

МАН гишүүн
МАН гишүүн

Батсуурь новшийн бага ястан минь Монгол бөхийг бузарлаж ханадаггүй, зальхай булхайч.... Чи бол 1: Бат-өлзийг дййлэхгүй. 2: Увсад 100-н жилээрээ түүнээс даваа гуйсан өртэй бсн. 3:Мөнгөнд дуртай өлөн бөөс..................Дашийг гэмтээсэн бна

МАН гишүүн
МАН гишүүн

Батсуурь новшийн бага ястан минь Монгол бөхийг бузарлаж ханадаггүй, зальхай булхайч.... Чи бол 1: Бат-өлзийг дййлэхгүй. 2: Увсад 100-н жилээрээ түүнээс даваа гуйсан өртэй бсн. 3:Мөнгөнд дуртай өлөн бөөс..................

Зочин
Зочин

Энэ жил Хангай аварга маань л жаахан сэтгэл гонсойлгов. Ийм хариуцлагатай барилдаанд аймгийн начинд унаж балрав. Ядаж улсын цолтой бөхөд арай өндөр даваанд унасан болч яахав гэж өмнөөс нь бодож баахан халаглав. Хангай аваргыг түрүүлэнэ гэж дэмжин бодож байсан мань мэтийн хацар, бөгс хоёр зэрэг улайж, өмнөөс нь жаахан ичив...Гэхдээ яахав бөх хүн бүдүүн өвсөнд гэдэг дээ.

Холбоотой мэдээ

Back to top button