Гадаад мэдээДЭЛХИЙ

Италийн алдарт Пармежано бяслагт уур амьсгалын өөрчлөлт заналхийлж байна

Италийн Эмилия-Романья мужийн малчид 50 гаруй жилийн өмнө халуун зун үнээнүүдээ сэрүүцүүлэхийн тулд саравчныхаа цонхыг зөвхөн шөнөөр онгойлгодог байжээ.

Харин өнөөдөр хэт халалт ойр ойрхон тохиож, агаарын температур түүхэн дээд хэмжээнд хүрэх болсон тул цонхнуудаа өдөр шөнөгүй нээлттэй байлгадаг болсон байна. Учир нь малчид үнээгээ сэрүүн байлгаж чадвал сүүний гарц, чанарыг хамгаалж, олон зууны түүхтэй Пармежано Режжано бяслагийн үйлдвэрлэлийг хадгалж үлдэх боломжтой.

Парма хотын захад гэр бүл нь 1895 онд байгуулсан сүүний аж ахуйг эрхэлдэг Никола Бертинелли "Хэт халуун цаг агаар сүүний гарц төдийгүй чанарт нь ч шууд нөлөөлдөг" гэж хэлжээ. Тэрбээр Пармежано Режжано бяслаг үйлдвэрлэгчдийн консорциумын ерөнхийлөгчөөр ажилладаг юм.

Агаарын температур цельсийн 40 хэмээс давах үед үнээ илүү удаан хэвтэж амарч, хоол тэжээлээ бага иддэг. Үүний улмаас сүүний гарц нь 10 хүртэлх хувиар буурдаг байна. Гуравхан л үндсэн орцтой Пармежано Режжано бяслагийн хамгийн чухал түүхий эд нь сүү билээ.

Жинхэнэ Пармежано Режжано бяслагийг Италийн таван мужид л үйлдвэрлэхийг зөвшөөрдөг. Мөн бяслаг үйлдвэрлэх сүү гаргаж авдаг үнээ зөвхөн тухайн бүс нутагт ургуулсан өвс, хадлангаар хооллох хатуу шаардлагатай.

Бертинелли “Reuters” агентлагт "Бороо орохгүй бол өвс ургахгүй. Өвсгүй бол хадлан бэлтгэж чадахгүй. Харин хадлангүй бол бяслаг хийхэд шаардлагатай сүүг үйлдвэрлэх боломжгүй болдог" гэж хэлсэн байна.

Хэт халалтын нөлөөг бууруулахын тулд малчид саравчиндаа сэнс, усны дусал цацах хөргөлтийн систем суурилуулсан ч үүний улмаас цахилгааны зардал эрс өсжээ. Эрчим хүчний үнэ өссөн нь бяслагийг дор хаяж 12 сар, зарим тохиолдолд гурван жилээс ч урт хугацаанд боловсруулан хадгалдаг агуулахуудын үйл ажиллагаанд хүндээр тусаж байгаа аж.

“Credito Emiliano” банкны охин компани болох “Magazzini Generali delle Tagliate” нь Режжо Эмилия болон Модена муж дахь хоёр агуулахдаа нийт 500 мянга гаруй дугуй хэлбэрийн Пармежано Режжано бяслаг хадгалдаг. Эдгээр бяслагийн нийт үнэ 300 сая орчим евро хүрнэ.

Зургийн эх сурвалж: Healthline

“MGT”-ийн захирал Жанкарло Раванетти "Энэ жилийн хамгийн хүчтэй халалтын үеэр манай агуулахын эрчим хүчний өдөр тутмын хэрэглээ ойролцоогоор 30 хувиар нэмэгдсэн" гэж хэлсэн байна.

Тэрбээр нэмж хэлэхдээ "Эрчим хүчний хэрэглээг аль болох үр ашигтай байлгахын тулд хөргөлтийн систем болон бойлеруудаа шинэчилж, барилгын дулаалга сайжруулан, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээ нэмэгдүүлсэн" гэжээ.

Пармежано Режжао бяслагийг хадгалдаг агуулахуудыг "Пармежаногийн банк" гэж нэрлэдэг. “Пармежаногийн банк”-д олон зуун жил уламжилж ирсэн арга барилыг орчин үеийн технологитой хослуулдаг байна.

Пармежано бяслагийн дугуй бүрд маш нарийн чанарын шалгалт хийдэг. Жишээлбэл Пармежано бяслагуудыг рентгенд хүртэл хардаг байна. Мөн боловсрох явцад дотоод гэмтэл үүссэн эсэхийг тогтоохын тулд мэргэжилтнүүд долоо хоног бүр жижиг алхаар бяслагийг тогшин, гарч буй авиаг нь сонсож шалгадаг аж. Раванетти "Технологи хөгжсөн ч хүний ур чадвар хамгийн чухал хэвээрээ. Хүний ур чадвар л бяслаг үйлдвэрлэх явцад гарч ирдэг жинхэнэ давуу тал юм" гэж хэлжээ.

Бяслаг үйлдвэрлэдэг “GranTerre” компанийн олон улсын борлуулалт хариуцсан захирал Паоло Ганцерли ч мөн адил зардал өсөн нэмэгдэж буй явдалд санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна. Тус компани 2025 онд 1.87 тэрбум еврогийн орлоготой ажилласан юм.

Тэрбээр "Хэрэв цаг агаарын эрс тэс үзэгдлүүд илүү удаан үргэлжилж, илүү хүчтэй болсоор байвал сүүний хэмжээ, чанарт нөлөөлнө. Гэхдээ хамгийн том асуудал нь үйлдвэрлэлийн өртөг улам бүр өсөх явдал юм" гэж хэлжээ.

Пармежано Режжано бяслагийн үйлдвэрлэл жил бүр ойролцоогоор 4.5 тэрбум еврогийн орлого олж, олон мянган хүнийг ажлын байраар ханган, орон нутгийн эдийн засгийн гол хөдөлгөгч хүчний нэг болдог. 2025 онд Пармежано Режжаногийн дэлхийн нийт борлуулалтын талаас илүү хувийг экспорт бүрдүүлжээ. Тус бяслагийн хамгийн том худалдан авагч нь АНУ байсан юм.

Ганцерли "Пармежано Режжано бяслаг 800 гаруй жилийн турш оршин тогтнож ирсэн. Бид энэ бяслагийг идэж буй хамгийн сүүлчийн үе нь болохыг хүсэхгүй байна" гэж хэлсэн байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Уур амьсгалын өөрчлөлт зөвхөн байгальд биш, олон зуун жилийн уламжлалтай хүнсний үйлдвэрлэлд хүртэл ийм хүчтэй нөлөөлж байгааг харуулж байна

Зочин
Зочин

800 жилийн түүхтэй бүтээгдэхүүн хүртэл эрсдэлд орж байгаа гэхээр уур амьсгалын асуудлыг илүү нухацтай авч үзэх хэрэгтэй юм байна

Зочин
Зочин

Ymar ih hudulmur shingesen buteegdehuun ve haluun tsag agaar iim ih nuluuldug gej bodsongui

Зочин
Зочин

Пармежано бяслагийг хийхэд ийм олон хатуу шаардлага байдаг гэдгийг анх удаа мэдлээ

Зочин
Зочин

Climateiin uurchlult gedeg zugeer neg yarih sedev bish gedgiig iim medee sain haruulj bn

Зочин
Зочин

Хэт халалт мал аж ахуйд ямар их дарамт болж байгааг бодит жишээгээр тайлбарлажээ

Зочин
Зочин

Байгаль хамгаалах асуудал эцэстээ хүнсний үнэ, эдийн засагтай шууд холбоотой юм байна

Зочин
Зочин

Iim chanartai byaslag hiih geheer olon jil hudulmurludug yum bn shuu

Зочин
Зочин

Үйлдвэрлэлээ хамгаалахын тулд шинэ технологи ашиглаж байгаа нь сайшаалтай

Зочин
Зочин

Tsahilgaanii zardal 30 huviar nemegdsen gedeg bas ih hundrel yum daa

Зочин
Зочин

Пармежаногийн банк гэж нэрлэдэг агуулах байдаг гэдэг нь үнэхээр сонирхолтой санагдлаа

Зочин
Зочин

Hunii ur чадvar tehnologitoi zeregtsen hamgiin chuhal heveer baidag gedeg unen ug

Зочин
Зочин

Ийм уламжлалт бүтээгдэхүүнээ хамгаалж үлдэхийн төлөө ингэж ажиллаж байгаа нь бахархмаар

Зочин
Зочин

Iim medee unshaad baigaliin uur amisgaliin asuudal ymar chuhal gedgiig dahin oilgoj bn

Зочин
Зочин

Пармежано Режжано бол зүгээр нэг бяслаг биш, соёлын өв гэдэг нь мэдрэгдэж байна

Зочин
Зочин

Export ihtei buteegdehuun uchraas ene asuudal delhiin zah zeeld ch nuluuluh baih

Холбоотой мэдээ

Back to top button