НИЙГЭМНийгэм мэдээ

Баянзүрхийн гүүр орчимд голд урсаж байсан гурван хүнийг аварчээ

Баянзүрхийн гүүр орчимд үүрэг гүйцэтгэж байсан завьт эргүүлийн алба хаагчид голд урсаж байсан гурван иргэнийг аварчээ. Тодруулбал, 2026 оны долоодугаар сарын 14-нд завьт эргүүлийн бүрэлдэхүүн Туул голын эрэг орчимд үүрэг гүйцэтгэх үеэр осолдсон иргэдийг илрүүлэн, аюулгүй газарт гаргасан байна.

Баяр наадмын өдрүүдийн амралт үргэлжилж, иргэдийн голын эрэг дагуу зорчих хөдөлгөөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор усны ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэн ажиллаж байна. Цаг уур, орчны шинжилгээний газраас Туул болон Хэрлэн голын усны түвшин үерийн хэмжээнд байгааг мэдээлсэн.

Иймд иргэдийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, усанд орохгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангах, голын эрэг дагуу анхаарал болгоомжтой зорчихыг анхаарууллаа.

Эх сурвалж: НОБ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button