Гадаад мэдээДЭЛХИЙ

Унгарын гадаад хэргийн сайд асан парламентаас огцорч Хятадын “BYD” компанид ажилд оржээ

Унгарын Гадаад хэргийн сайд асан Петер Сийярто парламентын суудлаасаа огцорч, Хятадын “BYD” компанийн гүйцэтгэх албан тушаалд томилогдсон байна. Сийярто Ерөнхий сайд асан Виктор Орбаны засаглал дор 12 гаруй жил Унгарын гадаад хэргийн сайдаар ажилласан юм. Тэрбээр өөрийн “Facebook” хуудас дээрээ дэлхийд тэргүүлдэг цахилгаан машин үйлдвэрлэгч компаниас маш том санал хүлээн авсан гэсэн байна.

2023 онд Сийярто “BYD” компани Европ дахь анхны үйлдвэрээ Унгарт барина гэж мэдэгдсэн юм. Ингэснээр тус компанид Европын холбооноос Хятад автомашины компаниудад тавьсан гаалийн татвараас бултах боломж үүсжээ. Сүүлийн жилүүдэд Европын холбоо болон БНХАУ-ын засгийн газрын хооронд худалдаа, цахилгаан автомашины экспорттой холбоотой маргаан үүсээд байгаа. Ийм маргаантай үед Сийярто “BYD”-д гүйцэтгэх албан тушаал хаших болов.

Эх сурвалж: Euro News

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button