НИЙГЭМСПОРТ

Үндэсний их баяр наадмын шөвгөрсөн бөхчүүдийн допингийн шинжилгээний албан ёсны хариу өнөөдөр 20:00 цагаас ирнэ

2026 оны Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг лабораторид амжилттай хүргэн хүлээлгэн өгсөн талаар Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас мэдээлсэн.

2026 оны Үндэсний их баяр наадмын үндэсний бөх, сурын харвааны нийт 80 сорьц, мөн 17 аймаг, алслагдсан 3 дүүрэгт зохион байгуулагдсан орон нутгийн баяр наадмаас цуглуулсан 84 сорьцыг энэ сарын 13-нд ХБНГУ-ын Дрезден хот дахь Спортын Анализ болон Спортын Биохимийн Институтэд амжилттай хүлээлгэн өгсөн.

Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний албан ёсны хариуг тус институтээс 2026 оны долоодугаар сарын 16-ны өдрийн 20:00 цагаас эхлэн нэгэн зэрэг цахим шуудангаар Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн салбар хороо, Монголын Үндэсний Бөхийн Холбоо, Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага албан ёсоор илгээх аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Шулуухан Сандуйжав
Шулуухан Сандуйжав

Одоо 17-ны өглөөний 8 цаг болж бна, хариунууд ирчихсэн бгаа юм бна ш дээ, зарлаач !

Зочин
Зочин

Нөгөө шээсээ сольж өгсөн гар хэний шээсийг сольсон бэ

НАСТАН
НАСТАН
Reply to  Зочин

Тэр солигдсон нь бас хэргэлцэн бол яаанаа

Зочин
Зочин

манайхан дургүй бөхөө допингдсон гэж зарлана. монголд шударга юм гэж огт байхгүй ээ, бүү итгээрэй

Зочин
Зочин

Шинжилгээний хариу ирмэгц шууд зарладаг баймаар, зарлахгүй хэт удаадгаас болж шинжилгээнд итгэх итгэл суларсан нь үнэн

Зочин
Зочин

Одоо хэнийг баллах бол гэхээс айх юм.

Зочин
Зочин

Наадам өнгөрөхөөр шээсний хэрүүл хийдэгээ болимоор юм.

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button