Тодруулга: ОХУ-аас Монголд нийлүүлэх АИ-92 авто бензиний үнэ 95 ам.доллараар нэмэгдсэн
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Үндэсний баяр наадам эхлэхээс өмнө буюу долдугаар сарын 07-ны өдөр Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл өгөх үеэрээ "Тайван амгалан байцгаана уу. Шатахууны нөөц хангалттай байгаа. Өнгөрсөн оны аравдугаар сард Монгол Улс ердөө долоо хоногийн шатахууны нөөцтэй байсан. Харин өнөөдөр 33 хоногийн нөөцтэй болоод байна" гэсэн мэдээлэл өгч монголчуудыг тайван баярлахыг хүссэн. Түүнийг ингэж мэдээлэл хийснээс хойш хөдөө орон нутагуудад шатахууны хомсдол үүсч иргэдийг бухимдуулаад байгаа.
Гэсэн ч салбарын сайд нь олон нийтийн сүлжээнд тайлбар өгөхдөө "Баяр наадмын амралтын өдрүүдэд бензин шатахуун асуудалгүй. Иргэд тайван амарч зугаалж болно" гэж хэлснээс хойш АИ-92 автобензиний үнийг литр тутамд 250-300 төгрөгөөр нэмэгдүүлсэн тухайгаа Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдэгдсэн. Яагаад ингэж нэмэгдэх болсон талаар АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяр тодруулга мэдээлэл өглөө.

Тодруулбал, " АИ-92 автобензиний үнэ нэмэгдэх болсон шалтгааныг тайлбарлах нь зүйтэй болов уу. Монгол Улсын шатахуунаа 100 хувь импортоор авдаг. Үүний 98 хувийг ОХУ-аас оруулж ирж байна. 2022 онд ОХУ-ын Украинд явуулсан цэрэг дайны нөхцөл байдалтай холбоотойгоор дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ огцом өссөн. Үүнтэй холбоотойгоор 2022 оны дөрөвдүгээр сард ОХУ-аас Монголд нийлүүлэх шатахууны үнэ 400-500 ам.доллараар нэмэгдэж, АИ-92 1180 ам.долларт хүрсэн. Энэ үнийн огцом өсөлтийг саармагжуулахаар Засгийн газраас ОХУ-ын талтай хэлэлцээр хийсний үр дүнд хөнгөлөлттэй нөхцөлөөр шатахуун нийлүүлэх урт хугацааны гэрээндээ холбогдох өөрчлөлтүүдийг оруулсан.
Ингээд 2023 оны нэгдүгээр 01-нээс эхлэн ОХУ-аас АИ-92 авто бензинийг 705 ам.доллараар гурван жилийн хугацаанд тогтмол үнээр нийлүүлсэн. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны бүтээгдэхүүний үнэ гурван сар дараалж өссөнтэй холбоотойгоор ОХУ-аас Монголд нийлүүлэх АИ-92 авто бензиний үнэ 95 ам.доллараар нэмэгдсэн. Энэ нэмэгдлээс болж үнэ дотоодод 250-300 төгрөгөөр өсөх нөхцөл байдалд хүргэсэн" гэсэн мэдээлэл өглөө.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
бүх юмны үнэ нэмсэн бна гэхийн. олигархи гишүүдийн зугаалгаа голдуу
Дэхийд байхгүй чанар муутай АИ- 92- зөвхөн Монгол улсад үнэд оржээ!!!
Дэлхиид байхгүй чанартай бэнзээн олоод оруулаар. Алтаар хөшаөг чинь босгоод өгье...
Гуймхай байж голомхой новшиин пзда.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Үнэ нэмсэн бол тасархгүй байлгаач .амарсан гэхээр шатахуун байхгүй талх, тариа ,бүх үйлдвэр зогссон нийлүүлэлт таг дан мах
Угаасаа л нэмэх байсан, яахав Монголын ЗГазар наадам өнгөрөөж л мэдээ дуулгах гээд наана нь, баахан төмрөө гардуулж хэдэн борчуудаа баярлуулсан болоод л өнгөрсөн дөө. Дээр нь цахилгаан/ усны үнээ нэмээд авсан..
Buh yum nemegdene shte mahaaa ch awch chadahgui humuus zunduu bhad benzin dagaaad buh yumni une nemegdeed yvah ni de
Өмнө нь авсан 33 хоногийн нөөцтэй гээд байсан бензин яахаараа үнэ нь нэмэгддэг ба аа. Бид нараар тоглочих юм ба даа.