Гадаад мэдээДЭЛХИЙ

“Apple” компани “Nvidia”-г гүйцэж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани боллоо

Баасан гарагт /2026.07.17/ “Apple” компани “Nvidia”-г гүйцэж, дэлхийн хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй компани болсон байна. Тодруулбал “Apple”-ийн хувьцааны үнэ тогтмол байснаар тус компанийн зах зээлийн үнэлгээ 4.88 их наяд ам.доллар байв. Харин “Nvidia”-гийн хувьцаа 3.5 хувиар унасны улмаас зах зээлийн үнэлгээ нь 4.86 их наяд ам.доллар болжээ.

Хиймэл оюун ухааны салбарын өсөлтөөс хамгийн тодорхой ашиг ологч нь “Nvidia” байсан учраас тус компанийн зах зээлийн үнэлгээ ихээхэн өссөн. Гэхдээ одоо хөрөнгө оруулагчид анхаарлаа ашиг ологчоос шилжүүлж байгааг уг явдал харууллаа.

“BRI Wealth Management” компанийн хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Тони Мидоус “Хиймэл оюун ухаан хөгжүүлэхэд хөрөнгө зарцуулахгүй байсан тул Apple хиймэл оюун ухааны уралдаанд хоцрогдож байсан. Гэхдээ одоо зах зээлийн сэтгэлгээ өөрчлөгджээ. “Apple” капиталын зардал их гаргах эрсдэл бага, хиймэл оюун ухааныг үйлчилгээ хэлбэрээр нэвтрүүлж ашиг олох бололцоо нь бий. Зах зээлийн үнэлгээнүүд өөрчлөгдөж буй нь хиймэл оюун ухааны салбар хэр өсөх вэ гэсэн таамаглал дээр тулгуурлахын оронд тогтвортой байдалд тулгуурлах боллоо” гэсэн байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button