Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Шатахууны шар гэрэл | Наадмын энергиэр дараад өнгөрсөн ч дардайсаар буй асуудлууд

Наадамтай уралдан өчнөөн төчнөөн хууль машиндсан УИХ-ын  гишүүд тойрог руугаа жирийж, 100 хоногоо наадмын энерциэр давсан Засгийн газрын гишүүд айраг цэгээ эргүүлдсэн налгар 10 хоног өнгөрөв.  Зэрэгцээд “Хангалттай нөөцтэй. Тайван байцгаа” гэх Г.Дамдинням сайдын үг хоосон тайтгаруулалт байсныг илтгэж шатахууны үнэ өсөж, аялагчдын шар гэрэл асав.  Энэ гэрэл бол наадмын дараа намар залгадгийг,  Засаг төрийг сошиал оноонд бус бодит үр дүнд чиглэж ажиллах сануулга. Шатахууны  нийлүүлэлт, махны үнэ,  үер усны эрсдэл, хоёр оронтой тоо хэдийн давчихсан инфляцаа хазаарлаж чадах эсэх, COP-17 олон улсын хурал, Оюутолгойн хэлэлцээгээ урагшлуулах, сургууль, цэцэрлэгийн хүртээмж, эрчим хүчний хүчин чадал, утаа түгжрэл гээд олон асуудал шил шилээ даран шийдлээ хүлээж байна. 


Баяр наадмын өдрүүдэд Увс, Баян-Өлгий, Архангай, Хөвсгөл зэрэг аялал жуулчлалын тэргүүлэх чиглэл бүхий аймгуудад шатахууны хомстол үүсэж иргэдийг бухимдуулав. Мөн АИ92 төрлийн автобензиний үнэ 250 төгрөгөөр нэмэгдэж наадамчдад сюрприз барилаа. Ийн олныг сандралдан ахуйд АҮЭБ-ын сайд Г.Дамдинням “Бензин олдохгүй хот руу буцаж чадахгүй бол түгжрэлд нэмэртэй юм уу “ хэмээн даапаалаад амжлаа. Ерөөс улстөрчдийн зусар үгийн цаадах үнэн хандлага нь л тэр.

Чухамдаа салбарын яамнаас гаргасан албан мэдэгдэл нь 10 хүрэхгүй хоногийн дотор холбирчихож байгаа юм.

Тодруулбал,

2026.07.06 | Хаврын чуулганы хаалтын өдөр

АҮЭБ-наас наадмын дараа буюу долоодугаар сарын 20-доос Үнэ хангамжийн зөвлөл хуралдаж, түлш шатахууны үнийн нэмэх, зарим төрөлд нь бууруулах асуудлыг хэлэлцэнэ. ОХУ-тай хийсэн гэрээний дагуу одоогоор шатахууны үнэд хөдөлгөөн орох нөхцөл үүсгээгүй гэж мэдэгдэв. Сайд нь ч үүнийг нотолж яриа тайлбар бишгүй өгч, цахим хуудсаараа дамжуулан нотолсон.

2026.07.14 | Наадмын өрнөл дундуур бензиний үнэ нэмэгдэв

Долоодугаар сарын 14-ны шөнө бензиний үнэ нэмэгдэв. Энэ хүртэл оочер дараалал оволзсоор байсан юм.  Нэгэнт замдаа гарчихсан, төсөв санхүүгээ хуваарилчихсан иргэдэд том цохилт. Асуудал өрнөөд намжих чигтээ орсон үед буюу 15-ны үдээс хойш АҮЭБЯ-наас мэдэгдэл гарав. Ингэхдээ ОХУ-ын Роснефть болон бусад компаниас ирсэн  хил үнэд өөрчлөлт орсон тул газрын тосны бүтээгдэхүүн борлуулагч ААН-үүд дизель түлшний үнийг литр тутамд 150 төгрөгөөр бууруулах, АИ92 автобензиний үнийг литр тутам 250 төгрөгөөр нэмсэнийг дурдав.

2026.07.17 | АИ92 автобензин 25 хоногийн, дизель түлш 26 хоногийн нөөцтэй байна. Импорт ОХУ-аас тасралтгүй хийгдэж байгаа. Улсын хэмжээнд ачаалал 2--3 дахин нэмэгдсэн. БНХАУ, Солонгос, Сингапур зэрэг гуравдагч орноос шатахуун импортлох ажил хийгдэж байна. |АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ч.Хишигдалай|

Долоодугаар сард ирсэн хил үнэд өөрчлөгдсөн сарын эхэнд үнэ хэлбэдзэх ёстой байсан эсэх, өнөөх Үнэ тогтоодог зөвлөл нь хуралдсан эсэх, ОХУ-тай хийсэн АИ92-г 705 ам.доллароор тогтмол нийлүүлэх агуулга гэрээний зүйл заалтад нийцсэн эсэх, ААН-үүд үгсэн хуйвалдаж үнэ тогтоосон эсэх, бүх зүйл хэвийн гэж цаасан малгай өмсгөсөөр иргэдийн холын замд гаргасан салбарын яам, сайд нь хариуцлага хүлээх эсэх гэх мэт олон асуудал цаана нь  хөвөрч байгаа ч наадмын цуурайнд дарагдав.  

Ийн тохируулахаа ч тэд мэдэлгүй л. Ерөөс энэ бол нэг сайдын, дан ганц яамны хариуцлагын асуудал биш. Засгийн газрын бодлого төлөвлөлтийн хүрээ.

Бензиний үнийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ өснө

Түлш, шатахуун нь 100 хувь импортоос хамааралтай манай улсын нэг зовлон нь шатахууны үнийг дагаад мах, гурил, будаа, өндөг, сонгино гээд өргөн хэрэглээний бүхий л барааны үнийн савлагаа. Өөрөөр хэлбэл, хэдийн хоёр оронтой тоо давсан инфляц дахин нэмэгдэж, иргэдийн нуруун дээрх ачаа улам хүндэрнэ гэсэн үг.

Тэгэхээр наадмаар бензинд оочерлох нэг хэрэг. Наадаж дуусаад хүнсээ залгуулах хүнд асуудал болохоор байна. 100 хоногоороо өөртөө онц дүн тавьсан Н.Учралын Засгийн газар ч үнэнтэй нүүр тулж, иргэдээс жинхэнэ дүнгээ сонсох цаг ойртсоор.

Өнгөрсөн зургаадугаар сард инфляцын түвшин 12.0 хувьтай гарсан. Энэ нь 2025 оны мөн үеэс 3.8 нэгж хувиар өссөн үзүүлэлт. ҮСХ-ны тайланд дурдсанаар инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 15.7 хувиар, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 36.5 хувиар нөлөөлсөн байна.

Үхрийн цул мах нэг кг нь ₮38,500 | Х.Нямбаатарыг халсан ч буулгаж чадаагүй, наадамд найдаад орхисон махны үнэ хэд хүрэх вэ

Энэ хавар иргэдийн тулгамдсан асуудал, улс төржилтийн гол барьц болсон сэдэв махны үнэ байв. Ерөнхий сайд Н.Учрал махны үнийг буулгахаар Х.Нямбаатарыг хотын даргаас огцруулж, Б.Пүрэвдагвыг томилсон ч тусыг эс олсон. Хүчит шонхор захаар хайж сүйд болсон 2500 тн нөөцийн махны ч учир олдоогүйгээр үл барам наадмын өмнө өдрүүдэд иргэд гурван ширхэг нөөцийн маханд оочерлож зогссон. Засгийн газар ч, нийслэл ч монголчуудын гол хүнс болох махны үнийг тогтворжуулах бодит арга хэмжээ аваагүй. Наадамд найдаад орхисон.

2026.07.06 | ҮСХ-ны мэдээлэл: Үхрийн цул мах нэг кг нь 38,500 төгрөг, хонины мах нэг кг нь 27,667 төгрөг, цагаан будаа нэг кг нь 5000 төгрөг, өндөг нэг ширхэг нь 616 төгрөгийн үнэтэй байна.

Инфдяц 12.0 хүрэхэд хүнсний бүлгийн бараа бүтээгдэхүүний үнэ 25 орчим хувиар нөлөөлсөнэ гэх дүгнэлт бий.

Өмнөх линк:

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Худалч, чалчаа Засгийн газар огцорсон нь дээр.
Импортлогчидтой хуйвалдаж үнэ нэмсэн. Өмнө нь хямд үнээр оруулсан бензинээ үгсэж өндөр үнээр зарсан. Шалгах хэрэгтэй

Зочин
Зочин

Une ingej genet usuhuur ard irgediin amidral l hunderch baina daa

Зочин
Зочин

Үнэ тогтвортой гэж хэлчихээд хэдхэн хоногийн дараа өөр болдог нь итгэл алдагдуулж байна

Зочин
Зочин

Helsen ug hiisen ajil hoyor ni taarahgui bol humuus yaj itgeh yum be

Зочин
Зочин

Бензин үнэтэй болохоор хүнсний үнэ ч дагаад өснө гэдэг нь хамгийн том асуудал

Зочин
Зочин

Benzinii une usuhuur mah guril buh yum dagaad nemegdeh ni oilgomjtoi

Зочин
Зочин

Бензин үнэтэй болохоор хүнсний үнэ ч дагаад өснө гэдэг нь хамгийн том асуудал

Зочин
Зочин

Иргэдэд урьдчилж үнэн мэдээлэл өгч байх ёстой

Зочин
Зочин

Hunii tosov tolovlogoond hamgiin ih nolooldog zuil bol benzinii une

Зочин
Зочин

Huduu amidardag humuust ene bol tom achaa bolno

Зочин
Зочин

Үнэ өсөхийг биш тогтвортой байлгах бодлого хэрэгтэй байна

Зочин
Зочин

Бүх зүйл хэвийн гэсэн тайлбар бодит байдалтай нийцэхгүй санагдаж байна

Зочин
Зочин

Шатахууны үнэ ингэж гэнэт өсөхөөр хамгийн их хохирдог нь жирийн иргэд шүү дээ

Зочин
Зочин

Үнэ тогтвортой гэж хэлчихээд хэдхэн хоногийн дараа өөр болдог нь итгэл алдагдуулж байна

Зочин
Зочин

Хариуцлага гэдэг зүйл бодитоор хэрэгждэг байгаасай

Зочин
Зочин

Hariutslaga huleeh hun ni todorhoi baih heregtei

Davis Miller
Davis Miller

Тэд таныг гоёмсог, мэргэжлийн вэбсайтаар татах тул та юу ч сэжиглэхгүй. Би "Боловсруулалт" дээр 90 гаруй хоног гацсан бөгөөд дэмжлэг хариу өгөхгүй байна. 270,000 гаруй доллар орж ирсэн бөгөөд намайг хуурсан. Хүлээн зөвшөөрөхөд хэцүү ч би залилуулсан. Эцсийн сонголт болгон би Ghost Track Hackers Recovery-тэй холбогдсон. Тэд техникийн хэсгийг нь хариуцаж, би бүх хөрөнгөө (100%) буцаан авсан. Хэрэв та ийм нөхцөл байдалд орвол сайт/платформ хаагдахаас өмнө gmail.com хаягаар ghosttrackhackers руу имэйл илгээнэ үү

ЗочинArd tumen
ЗочинArd tumen

ene hudlaa pop orson garuud iin orond jinhene ajlaa meddeg hvmvvs n deer

Ider
Ider

Монгол Ардын намын Ард түмнээ Баярлаж цэнгэж байхад нь Түлш бензины үнэ нэмэх юмаа.
Бүүр нэг Ард түмнээ хуурах, Ард түмны эсрэг хууль батлах даа Мэргэжлийн хулгайч шиг зан гаргах юмаа

Зочин
Зочин

Хоол хүнс бүх барааны үнэ өдөр бүр уралдан нэмэгдэж байгаа тул олон мянган монголчууд хоол тэжээлийн дутагдлаар өлбөрч үхнэ. Эмгэнэл.

Холбоотой мэдээ

Back to top button