Израилын ерөнхий сайд АНУ-д ирвэл баривчлахгүй гэж Трамп мэдэгджээ
Есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган болж, дэлхийн удирдагчид Нью-Йорк хотноо чуулна. Тэр үед Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ирвэл баривчлах талаар авч үзэж байгаа гэж Нью-Йорк хотын дарга Зоран Мамдана саяхан хэлсэн юм. Тодруулбал Мамдани “Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Хааг дахь Олон улсын эрүүгийн шүүхэд байх ёстой гэж би итгэдэг. Тэр бол ОУЭШ-ээс яллагдагчаар татагдсан дайны гэмт хэрэгтэн. Сүүлийн жилүүдэд түүний хийсэн үйлдлээс болж олон хүн яг үүнтэй ижил үзэл бодолтой болсон” гэжээ.
Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өөрийн сошиал хуудас дээрээ “Биньямин Нетаньяху АНУ-д байх хугацаанд ямар нэгэн хэлбэрээр баривчлахгүй” гэсэн байна. Трамп тэрхүү нийтлэл дээрээ Мамданиг дурдаагүй ч Ираны дайнд Израил АНУ-ыд тусалсан гэж бичжээ. Хааг дахь Олон улсын эрүүгийн шүүх 2024 онд Нетаньяху болон Израилын бусад эрх баригчдыг дайны гэмт хэрэгт буруутган баривчлах тушаал гаргасан. Израил тус шүүхийн эрх мэдлийг үгүйсгэж, дайны гэмт хэрэг үйлдээгүй гэх байр суурийг илэрхийлсэн юм.
Эх сурвалж: Reuters











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ Еврэйг.бүү дэмжээсэй!!!