Гадаад мэдээДЭЛХИЙ

Энэтхэгт засгийн газраа эсэргүүцсэн “Жоомны хөдөлгөөн” өрнөж, жагсаал болжээ

Энэтхэгт улсынхаа нөхцөл байдалд дургүйцсэн залуус Жоомны нам (Cockroach Janta Party) үүсгэн байгуулаад байгаа. Тэгвэл тус нам засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал Нью-Дели хотод зохион байгуулсанд нь олон арван мянган залуус оролцжээ. Эрх баригчид иргэдийг тус жагсаалд оролцохгүй байхыг анхааруулж, цугларахыг хориглосон ч залуус эсэргүүцлээ илэрхийлж, боловсролын сайд Дарменра Прадханыг огцрохыг шаардсан байна.

Энэ жилийн анагаах ухааны элсэлтийн шалгалтын материал задарсан нь ил болсон тул залуус боловсролын сайдаа огцрохыг шаардаж байгаа юм. Материал задарсан тул 2 сая орчим сурагч 130 мянган квотын төлөө дахин хүнд хэцүү шалгалт өгчээ. Уг дуулианы улмаас 20 гаруй хүн амиа егүүтгэсэн гэж эх сурвалжууд мэдээлжээ.

Ийм учир Нью-Дели хотын төвд олон арван мянган хүн цугларч, парламентын ордон руу алхан жагссан байна. Жагссан хүмүүсийн ихэнх нь Z үеийн залуус байжээ. Залуус парламентын ордон руу руу ойртох үед цагдаа нар хүч ашиглан, нулимс асгаруулагч цацсан байна.

Жоомны нам гэх байгууллагыг залуус анх тоглоом болгон үүсгэсэн ч одоо Ерөнхий сайд Нарендра Модигийн засгийн газрыг эсэргүүцсэн томоохон улс төрийн хүчин болж өөрчлөгджээ. Энэтхэгийн Ерөнхий шүүгч Сурьяа Кант тавдугаар сард нийгмийн идэвхтнүүд болон ажилгүй залуусыг жоом гэж хэлснээс сэдэвлэн тус намыг үүсгэсэн юм.

Эх сурвалж: The Guardian

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button