НИЙГЭМНийгэм мэдээ

Японы Machida Shoten рамен ресторан Монголд хоёр дахь салбараа нээлээ

Япон улсад 980 гаруй салбартай, хамгийн өргөн сүлжээтэй рамен брэнд болох Machida Shoten Монгол дахь үйл ажиллагаагаа өргөжүүлж, 2026 оны долоодугаар сарын 7-нд УИД-ийн урд Фантамын баруун талд хоёр дахь салбараа албан ёсоор нээлээ. Энэхүү салбар нь Machida Shoten брэндийн гадаад дахь 43 дахь салбар болж байгаагаараа онцлог юм.

Machida Shoten нь Японы алдарт "Иэ-кэй (Ie-kei)" хэв маягийн раменаараа танигдсан бөгөөд олон цагийн турш чанаж гаргасан баялаг амттай шөл, чанартай түүхий эд, жинхэнэ япон жороороо дэлхий даяарх хэрэглэгчдийн талархлыг хүлээдэг. Тус рестораны онцлох давуу тал нь үйлчлүүлэгч өөрийн амтанд тохируулан өтгөн (Rich) эсвэл шингэн (Light) шөлөө сонгох боломжтой байдаг.

Үйлчилгээ, чанарын хувьд ч Монгол дахь Machida Shoten олон улсын сүлжээнд өндөр үнэлгээ авчээ. Франчайзын тогтмол чанарын үнэлгээгээр сүүлийн нэг жилийн дундаж оноо 92 болж, дэлхийн хэмжээнд нэгдүгээр байрт эрэмбэлэгдсэн байна. Түүнчлэн франчайзын шалгалтад 90-ээс дээш өндөр оноог тогтвортой хадгалж байгаа цорын ганц улс хэмээн үнэлэгдсэн нь Монгол дахь салбарууд олон улсын стандарт, үйлчилгээний чанарыг тогтвортой хэрэгжүүлж байгааг харуулж байна.

Ийнхүү хоёр дахь салбараа нээснээр Machida Shoten Монголын хэрэглэгчдэд жинхэнэ Япон рамены амтыг илүү ойртуулж, дэлхийн хэмжээний үйлчилгээний стандартыг хүргэх зорилтоо үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.

Цахим хаяг: https://www.facebook.com/MachidaShoteMongolia

Байршил:

  • Салбар 1: Засгийн газрын ордны зүүн талд , Галлериа УБ төвийн 2 давхарт /70001424/
  • Салбар 2: Их дэлгүүрийн баруун урд талд, /70111424/
  • Өдөр бүр 11:30-22:00 цагийн хооронд
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button