Франц 15-аас доош насны хүүхдүүдэд сошиал медиаг хориглосон анхны Европын улс боллоо
Францын хууль тогтоогчид 15-аас доош насны хүүхдүүдийг сошиал медиа хэрэглэхийг хориглосон хууль баталжээ. Ингэснээр Франц хүүхдүүдийг сошиал медиа ашиглахыг хориглосон анхны улс болсон байна. Мягмар гарагт /2026.07.21/ баталсан тэрхүү хууль нь ахлах сургуулиуд дээр гар утас хэрэглэхийг мөн хоригложээ.
Энэхүү хуулийн төсөл нь Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны хоёр дахь бүрэн эрхийн хугацаандаа санаачилсан гол хууль юм. Макрон уг хуулийг есдүгээр сард хичээлийн шинэ жил эхлэх үед хэрэгжиж эхлүүлэх хүсэлтэй байгаа аж. Гэвч уг хууль Францын Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг шийдэх хяналт шалгалт хийх магадлалтай учир хэрэгжилт нь хойшлогдож магадгүй.
Грек, Словени, Швед зэрэг Европын холбооны бусад орнууд насанд хүрээгүй хүмүүс сошиал медиа ашиглах эрхийг хязгаарлахаар төлөвлөж байгаа юм. Мөн Испани 16-аас доош насныхан Харин Австри 14-өөс доош насны хүүхдүүдийг сошиал платформ ашиглахыг хориглох талаар авч үзэж байна.
Эх сурвалж: Euro News











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.