УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Төсвийн алдагдал 2.1 их наяд төгрөг | Н.Учралын Засгийн газрын жинхэнэ дүнтэй ТАНИЛЦ

Н.Учралын тэргүүлсэн газар 110 дахь хоногийнхоо нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд иргэд үнийн өсөлтөөс өндийсөнгүй. Наадмын амралтын өдрүүдэд л гэхэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 0.5 хувиар өссөн. Энэ долоо хоногийн статистикаар нэг килограмм үхрийн мах 40 мянган төгрөг шүргэж, мах, махан бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үеэс 51.6 хувиар нэмэгдэв.

Энэ оны эхний хагаст жилийн байдлаар төсвийн алдагдал 2.1 их наяд төгрөг гарч ковидын үетэй эн зэрэгцэж, инфляцын түвшин 12 хувь болов. Энэ бол ҮСХ, Монгол банк зэрэг байгууллагын тайланд дурдсан тоо. Тодруулбал, наадмын өмнө 100 хоногоо урьдчилан тэмдэглэж, өөртөө онц дүн тавьсан Н.Учралын ажлын жинхэнэ үнэлгээ.


Тэрбээр Ерөнхий сайд болохдоо ид шид амлахгүй, иргэдэд ойр ажиллана хэмээн амлаж байв. Ингэж хэлээд нийслэлийн мега төслүүдийг царцаасан. Махны үнийг буулгана гэж лоозогноод хотын дарга Х.Нямбаатарыг өарийн хүн Б.Пүрэвдагваар сольсон.

Өчигдөр л гэхэд аймаг, нийслэлийн Засаг дарга нарт өвөлжилтийн бэлтгэл хангах талаар “Агаарын том том төсөл хөтөлбөр, 30,40 жилийн дараах хөгжил ярих хэрэггүй. Иргэдээ сонсож, төсвөө төлөвлө” гэж үүрэгдсэн.

Түүний эдгээр үгс сошиалаар лайк цуглуулах төдий попролт байсан нь цаг хугацаа өнгөрөх тусам тодорч байна. Дараах статистик дүн, албан мэдээ үүнийг илтгэнэ. Тоо худлаа хэлдэггүй гэх хэлцийн утга тэр.

Нэг. Мах магнаг болов

Засгийн газрын 100 хоногийн босгон дээр ч иргэд гурван ширхэг ууттай нөөцийн маханд дугаарлан зогсож байв. ҮСХ-ноос үхрийн цул мах кг нь 38,504, хонины ястай мах 27,798 төгрөгийн үнэтэй байна гэж мэдээлж буй. Харин манай сурвалжлах багийн мэдээллээс Хүчит шонхор захад дээрхээс 1000-1500 төгрөгийн үнэтэй байгаа юм. Ерөөс инфляц 12.4 хжвь болоход хүнсний инфляц жилийн 24.8 хувь болсон нь голлон нөлөөлжээ. Мах, сүү, төмс, өндөг зэрэг өргөн хэрэглээний барааны үнэ сарын дотор 0.9 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Хоёр. Бензин, шатахууны нөөц ердийн дунджаас доод түвшинд очив

Ерөнхий сайд Н.Учрал сүүлийн өдрүүдэд “өвөлжилтийг бэлтгэлийг эртнээс шуурхай хангаж эхэллээ” гэдэг PR түлхэх болов. Гэхдээ шатахууны нийлүүдэт хэвийн, үнэ нэмэгдэхгүй гэдгийн адил болох вий гэж иргэд эмээж байна. Учир нь, Засгийн газар иргэдийг тайван байхыг уриалж орон нутгийн замд гаргасан ч наадмын уур амьсгалаар халхалж бензиний үнийг нэмэгдүүлсэн.

Одоогоор нийслэлд АИ92 бензин 250 төгрөгөөр нэмэгдэж дунджаар 2840 төгрөгөөр зарагдаж байна. Түүнчлэн шатахууны нөөц бусад үетэй харьцуулахад огцом унажээ. Эх сурвалжийн мэдээлснээр АИ92-н 19 хоногийн, дизель түлшний 24 хоногийн нөөцтэй байна. Өмнөх улирлын мэдээллийг харвал тогтмол АИ 92 бензин 40-өөс дээш хоногийн, дизель 30-аас дээш хоногийн нөөцтэй явж иржээ.

Гурав. Залуусын орон сууцанд орох мөрөөдөл улам алсарсаар

Засгийн газрыг Орон сууцжуулалтын банк байгуулна гэж агаарын зүйл ярьж, хуулийн төсөл нааш цааш шидэлцэх хооронд орон сууцны үнэ жилийн 7.1 хувиар өссөн байна. Орон сууцны дундаж үнэ мкв нь 4.74 сая төгрөг болжээ.


Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
24 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Гөлийсөн булчирхай шиг мангар бацаан ард түмнийг элгээрээ нь хэвтүүлж байна энэ наснаас юу ч горьдолтгүй намар огцорвол таарна

зочин
зочин
Reply to  Иргэн

Нүүрсний үнэ унаснаас болж л төсөв хүндэрсэн, Ийм нөхцөлд улс оронд самуун дэгдээх, төрийн тогтворгүй байдал үүсгэх биш,харин хүндрэлээс гарах чиглэлээр улс төрийн бүх хүчин хамтран ажиллах ёстой юм биш үү,Гэтэл ардчилагч гэх анархистүүд,барууны тавиулууд,хөлсний этгээдүүд,байдлыг улам хүндрүүлж, самуун үүсгэх,улс төрийн ашиг хонжоо олох иргэдийг хуурч мэхлэхийг л хичээнэ, Эх оронч дүр эсгэн жүжиглэнэ, Бусдыг гүтгэнэ, Хийж бүтээсэн бүхнийг харлуулна, Монголчуудыг мал гэж тооцно,Худалдааны гол түнш хоёр хөршийн эсрэг илт дайсагнана, Дэлхийн хамгийн харгис хүчин нацистүүдийг талархан дэмжинэ ,Сайшаан магтана,

Зочин
Зочин

Ухрал пяздаг хурдан огцружлахгүй бол бүр элгээр нь хэвтүүллээ

Зочин
Зочин

Тоо баримтыг харахад иргэдийн амьдрал дээр мэдрэгдэх өөрчлөлт бага л байна Мах шатахуун орон сууцны үнэ зэрэг өсөөд байхад хүмүүс шүүмжлэх нь аргагүй

Зочин
Зочин

Төсвийн алдагдал ийм хэмжээнд хүрсэн нь санаа зовоож байна Цаашдаа яаж нөхөх төлөвлөгөө байгаа талаар илүү нээлттэй мэдээлэх хэрэгтэй

Зочин
Зочин

Zasgiin gazar pop yarihaas iluu une inflyatsiin asuudaldaa bodit shiidel gargah heregtei

Зочин
Зочин

Төсвийн алдагдал ийм хэмжээнд хүрсэн нь санаа зовоож байна Цаашдаа яаж нөхөх төлөвлөгөө байгаа талаар илүү нээлттэй мэдээлэх хэрэгтэй

Зочин
Зочин

Une usuj bgaa ni delhiin zahi zeeltei ch holbootoi gehdee dotood bodlogo bas chuhal nuluutei

Зочин
Зочин

Oron suutsnii une jil bolgon usuhuur zaluus bair avah bolomj bur holdoj bn

Зочин
Зочин

Зуун хоногийн тайлангаас илүү үр дүн нь иргэдийн амьдралд мэдрэгдэх ёстой байсан

Зочин
Зочин

Hunii amidral deer medregdeh oorchlolt bhgui bol saihan ug yriad hereggui

Зочин
Зочин

Үнэ өсөөд байхад цалин тэр хэмжээгээр нэмэгдэхгүй байгаа нь хамгийн том асуудал

Зочин
Зочин

Төсөв алдагдалтай инфляц өндөр ийм үед төр илүү хариуцлагатай ажиллах хэрэгтэй

Зочин
Зочин

Ajil hiisen bol ur dun ni zah deer medregdeh yostoi shuu dee

Зочин
Зочин

Статистик үнэн бол нөхцөл байдал сайнгүй харагдаж байна Шийдэл нь юу вэ гэдэг хамгийн чухал

Зочин
Зочин

Zuvhun PR hiigeed bval irged itgehee bolino

Зочин
Зочин

Амлалт биелэхгүй удах тусам иргэдийн итгэл улам буурдаг нь үнэн

Зочин
Зочин

Mah shatahuun bair geed bugd usuhuur amidral hundreh ni medeej

зочин
зочин

Хүчит шонхор захын дайвар бүтээгдэхүүн зардаг авгай нар жинхэнэ шулаач нөхдүүд байнлээ.
Наадмын өмнө гургалдай хийхэд чихдэг халстай махыг 20k-аар зарж байдаг шүү. Тэр нь тэгээд хэд хоносон, хадгалалтын нөхцөл муу, үнэр орсон байсан. Тийшээ бол зүглэлтгүй. Дэргэд нь Харин хорин захын махны худалдаа арай цэвэр орчинд, үйлчилгээ нь соёлтой.

Шар энхээ
Шар энхээ

Малчдаас татвар ав 1000төгрөг биш багадаа 20000-30000төгрөг ингэснээр монголын малчид 50тэрбумийн татвар төлж 3их наядын халамж авдаг байдал багасна тэгвэл төсвийн алдагдалгүй болно ноолуурын зээл гэж өгөхөө боль тэгвэл үнэ нь 200мянга хүрэхгүй 50000болно үйлдвэрүүд өөрийн эх үүсвэрээр авчихна малчдын архины мөнгө багассаар мал махаа зарж эхэлнэ махны үнэ буурна гүн би ямар ухаантай юм бэ 100жил хийж чадахгүй намын ажлыг хийчлээ

Жаргал
Жаргал

алсаа бододгүй өнөөдрөөрөө амьдардаг мундаг сайдтай болжээ бид тэхээр монгол улс хэтийн зорилго байхгүй болсон гэж ойлгогдож бна бид хаашаа явж байгаагаач ойлгохгүй боллоо энэ хүн юу бодож явдаг юм бол жил жилийн баяр наадмаар бидэнд ямар 1бэлэг барьдаг уламжлалтай боллоо бидч дасчээ энэ жилийн бэлэг бинзин бинзиний үнээ дагаад өргөн хэрэглээний бараа тог цахилгаан дулаан хэрэглээний ус өслөө бидний нуруун дээр ирж байгаа ачаалал хэтэрхий их санагдахгүй бна уу учралаа

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

ЗочинArd tumen
ЗочинArd tumen

ajlaa hiij chaddag hvmvvs ajillasan n deer bna shvv

Зочин
Зочин

Одоо бүх сайд нараа аваад Хөвсгөлд амарч яваа.

Холбоотой мэдээ

Back to top button