НИЙГЭМНийгэм мэдээ

Дүүжин замын тээврийг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна

Хархорин зах орчмыг Яармагтай холбох Дүүжин замын тээврийн барилгын ажил өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 85 хувьтай үргэлжилж байна. Туршилтын тээвэрлэлтийг ирэх есдүгээр сарын 19-өөс эхлүүлнэ. Ингэснээр аравдугаар сарын 20-оос арваннэгдүгээр сарын 20 хүртэл улсын комисст хүлээлгэн өгөх аж.

Арцат–Өнөр хороолол чиглэлд хэрэгжиж буй уг төслийн хүрээнд 19 тулгуур баганыг суурилуулсан бөгөөд хоёр буудлын барилга угсралт үргэлжилж байна. Төслийг Францын "Пома" группийн мэргэжилтнүүд, “Моннис инженеринг” ХХК болон "Цагаан уран хийц" ХХК-ийн баг хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ  болон "Максимал" ХХК захиалагчийн хяналтыг тавин ажиллаж байгаа юм.

Төслийн нийт гүйцэтгэл 85 хувь, G1, G2 буудлын барилга угсралтын ажил 80 орчим хувьтай төлөвлөгөөний дагуу явж байгаа. Наадмын өдрүүдэд нэг кабинтай туршилтыг амжилттай хийжээ. Нэг кабинд 10 хүн суух боломжтой бөгөөд 800 кг-ын даацтай. Нийт 98 кабинтай Яармаг-Хархорин чиглэлийн 4.2 км замыг 11 минутад туулах боломжтой болно.

Дүүжин замын тээвэр цахилгаан тасарсан тохиолдолд автоматаар залгагдах нөөц генератортай, эрсдэлт нөхцөлд бүх кабиныг зогсоолд хүргэж, зорчигчдыг аюулгүй буулгах горимтой юм байна.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button