Хуситууд Улаан тэнгис дэх Саудын Арабын онгоцонд цохилт өгсөн гэж мэдэгдлээ
Ираны дэмжлэгтэй Йеменд үйл ажиллагаа явуулдаг хусит бүлэг өнөөдөр /2026.07.22/ мэдэгдэл хийхдээ Улаан тэнгист зорчиж явсан Саудын Арабын хоёр газрын тос тээвэрлэгч онгоцонд цохилт өгсөн гэжээ. Уг цохилтын улмаас дэлхийн газрын тосны экспортын хоёр дахь чухал цэг болох Улаан тэнгис дэх хөдөлгөөн боомилогдох эрсдэл нэмэгдлээ.
Йемен нь Улаан тэнгисийн өмнөд хязгаар болон Баб-эль-Мандебын хоолой дээр оршдог улс. Хуситууд даваа гарагт /2026.07.20/ мэдэгдэл хийхдээ Улаан тэнгис дэх Саудын Арабын хөлгүүдийн хөдөлгөөнийг хязгаарлана гэсэн. Ираны дайн эхэлснээс хойш Саудын Араб газрын тосны экспортоо Улаан тэнгисээр дамжуулж хийдэг болсон юм. Лхагва гарагт /2026.07.22/ газрын тос тээвэрлэгч таван онгоц Баб-эль-Мандебын хоолойг тойрохын тулд чиглэлээ өөрчилж Суэцийн хоолой руу зүглэжээ. Харин мягмар гарагт /2026.07.21/ БНХАУ, Энэтхэг рүү явах Саудын Арабын газрын тостой хоёр хөлөг буцаж эргэсэн байна.
Хуситууд Улаан тэнгист халдлага үйлдэж эхэлсэн бол АНУ лхагва гарагт мэдэгдэл хийхдээ Ираны эсрэг 12 дахь хоногтоо дараалж цохилт өгсөн гэжээ.
Эх сурвалж: Reuters











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.