Гадаад мэдээДЭЛХИЙ

Румын хилийг нь ОХУ-ын дрон давж орж ирж буйг тэвчишгүй явдал гэж шүүмжилжээ

Ням гарагт /2026.07.26/ Румыны зэвсэгт хүчин агаарын хилийг нь давж орж ирсэн ОХУ-ын дроныг буудаж унагаажээ. Сүүлийн үед НАТО-гийн гишүүн болох тус улсын хилийг давж ОХУ-ын дрон орж ирэх болсон. Румыны Ерөнхийлөгч Никусор Дан уг явдлыг хүлээн зөвшөөршгүй, тэвчишгүй явдал гэж шүүмжилсэн байна.

Тодруулбал Дан өөрийн сошиал хуудас дээрээ “ОХУ Румыны агаарын хилийг, тэр  дундаа НАТО-гийн агаарын орон зайг зөрчиж байгаа нь хүлээн зөвшөөршгүй, тэвчишгүй зүйл. Ийм үйлдлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, бид холбоотнуудтайгаа хамт ийм үйлдлүүдийг маш нухацтай авч үзнэ” гэжээ.

Румыны Батлан хамгаалах яам мэдээлснээр Украины дайн эхэлснээс хойш ОХУ-ын дрон хил давж орж ирсэн 33 тохиодол гарсан байна. Румынаас гадна НАТО-гийн бусад гишүүний агаарын хилийг ОХУ-ын дрон зөрчин орж ирсэн олон тохиолдол гарч байсан юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button