22 настай эрэгтэй Увс нууранд осолдож, амиа алджээ
Увс нууранд 22 настай эрэгтэй осолдож эндсэн хэрэг гарчээ. Тодруулбал, Увс аймгийн Тариалан сумын нутаг Тарвагатай багийн "Увс нуурын хөвөө" долоодугаар сарын 26-ны 21:35 цагт 22 настай иргэн Ж.Б нуурын усанд осолдсон тухай дуудлага албаныханд иржээ. Тус газар нь аймгийн төвөөсзүүн урд зүгт 35 км, сумын төвөөс зүүн зүгт 60 км зайтай аж.
Улсаар аймгийн Онцгой байдлын газраас Увс нуурын эргийн хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байсан Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, 27-ны өдрийн 06:55 цагт Увс нуурын эргээс дотогшоо зүүн урд зүгт 300 метрийн зайд, 7 метрийн гүнээс буцалтгүй нэрвэгдэгч болсон байсныг олж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.
Мэргэжлийн байгууллагаас аялагч, амрагчдын сонор сэрэмжтэй, болгоомтжой аялахыг сэрэмжлүүлж байна.
Д.ХАДААН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Увс нуур байтугай жижиг голд живээд байна цаана чинь