НИЙГЭМНийгэм мэдээ

Ц.Сандаг-Очир сайдын гардсан анхны томоохон ажил COP 17 болоход 20 хоног үлдлээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал болоход 20 хоног үлдлээ. COP 17 олон улсын хурал наймдугаар сарын 17-28-ны хооронд Улаанбаатар хотноо болно. Энэ нь Зүүн Хойд Азийн бүс нутагт уг хурлыг анх удаа зохион байгуулж буйгаараа түүхэн үйл явдал юм. Товчхондоо дэлхий Монголын зүг анхаарлаа хандуулна.

Н.Учралын Засгийн газар байгуулагдахтай зэрэгцэн БОУАӨ-ийн сайдаар томилогдож буй Ц.Сандаг-Очирыг хүлээж буй эхний сорилт нь COP 17 гэдгийг сануулж байсан. Гэтэл өнөөг хүртэл иргэд хангалттай мэдээлэлгүй, төр, хувийн хэвшлүүд нэгдсэн ойлголтгүй байгаа юм. Дотооддоо эмх цэгцэнд ороогүй байж олон улсын зочид төлөөлөгчдийн хүлээн авч, хүн төрөлхтний тулгамдсан асуудлыг дэлхийн өмнө хэлэлцэнэ гэдэг бэрх.


2025 оны хоёрдугаар сар: Монгол Улсын Засгийн газар, UNCCD-ийн Нарийн бичгийн газартай СОР 17-ын Хүлээн авагч орны хэлэлцээрт гарын үсэг зурснаар бага хурлыг зохион байгуулах эрхээ албан ёсоор баталгаажуулав.

Энэ хугацаанд гурван ч Засгийн солигдоод буй. Ер нь хурлын зохион байгуулалт маруухан болж өнгөрлөө гэхэд хувь хүний нэр дурдагдахгүй. Монгол Улсын төр засгийн тогтворгүй байдал, олон улсын гэрээ конвенцоор хүлээсэн үүрэгтээ хэрхэн ханддаг тухай мэдээлэл урсах нь дамжиггүй. Иймд үлдсэн хугацаанд иргэн төргүй, эрвийх дэрвийхээрээ чармайж бэлтгэлээ чамбайруулах шаардлага үүсэв.

Хурлын зохион байгуулалттай холбоотойгоор өнгөрсөн жилээс эхлэн БЗД-ийн 36 дугаар хороо буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бүтээн байгуулалтын ажил өрнөж буй.

Нийт 26,9 га талбайд СОР 17 хурлын үндсэн арга хэмжээг зохион байгуулах бөгөөд үүнээс барилгажих талбай нь 44 мянган м.кв байна. Нийт 800 машины авто зогсоол, 20 түр байгууламж барихаар төлөвлөсөн.

Түүнчлэн арга хэмжээг Цэнхэр бүс, Ногоон бүс гэсэн хоёр үндсэн хэсэгт ангилж буй. Оролцогчдын толгойг хамгийн их эргүүлж буй нь бүсийн ангилал. Ялангуяа, хувийн хэвшлийнхэнд алль бүсэд байрших, бүсүүдийн ялгаа гэх мэдээлэл дутмаг өгөгджээ.

Рестораны менежер М: Манай олон улсын томоохон сүлжээ. COP 17 оролцохоор материалаа өгсөн. Ерөнхийдөө мэдээлэл нь эмх цэгцгүй. Ямартаа ч олон улсын том арга хэмжээ тул оролцох нь чухал, ойлголцоод явж болно гэж хандаж байгаа.

Бүсийн талаарх энгийнээр тайлбарлавал:

“Цэнхэр бүс”- Албан ёсны хэлэлцээ, дээд түвшний уулзалт, шийдвэр гаргах арга хэмжээ болно. Энэ бүсэд зөвхөн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын итгэмжлэлтэй байгууллагуудын төлөөлөл нэвтрэх боломжтой .

“Ногоон бүс”- Иргэд олон нийтэд чиглэсэн дипломат харилцаа, инновацийн нээлттэй орон зай байх юм байна. Илүүтэй хувийн хэвшлийн оролцоонд тулгуурлана.

-Гадаадын зочид төлөөлөгчдийн тоо буурсан нь болгоомжлол төрүүлж эхлэв-

Анх COP 17 хуралдаанд 190 орны 10 мянга орчим төлөөлөгч оролцоно гэж мэдээлж байв. Одоогийн байдлаар ирэхээр бүртгүүлсэн зочдын тоо 50 хувьдаа ч хүрээгүй байна. 27-ны өдрийн байдлаар гадаадын 4500 гаруй төлөөлөгч ирэхээ бүртгүүлсэн тухай ажлын хэсгээс мэдээлсэн.

Зорин ирэх зочдын тоо хурлын ач холбогдол, чансааг илтгэдэг. Мэдээж, сэдэвтэй маргах зүйлгүй. Тэгэхээр анх тооцоолон зарласан тооноос өм цөм дутчихвал манай улс өөртөө муу дүн тавихаас өөр гарцгүй.

Н.ДЭЛГЭРЭХ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ их хурал симпозиумаа одоо болиоч ээ. Хуралдлаа гээд ямар үр дүн байгаа юм? Төсвийн мөнгийг энэ олон хурал зөвлөгөөнд үрэхээ болиоч. Хурлын тоог 90% цөөлсөн ч ажил явдгаараа явна шд

Зочин
Зочин

Zuvhon neg said bish buh baiguullagiin hamtiin ajil shuu, amjilt husye

Зочин
Зочин

Tom arga hemjee uchraas zohion baiguulalt ni sain baih heregtei, uldsen hugatsaand aldaagaa zasna gej naidaj baina

Зочин
Зочин

20 honog gedeg mash bogino hugatsaa, hariutslagatai baiguullaguud ni iluu idevhtei ajillah shaardlagatai

Зочин
Зочин

Zuvhon neg said bish buh baiguullagiin hamtiin ajil shuu, amjilt husye

Зочин
Зочин

Ийм хэмжээний хурлын өмнө мэдээллийн ил тод байдал хамгийн чухал санагдаж байна

Зочин
Зочин

Ийм хэмжээний хурлын өмнө мэдээллийн ил тод байдал хамгийн чухал санагдаж байна

Зочин
Зочин

Green, Blue busiin medeelel todorhoi bolgoj ogvol huviin hevshild amar baih bailaa

Зочин
Зочин

4500 hun burtguulsen ni baga yum shig sonsogdoj baina, suuliin hugatsaand nemegdeh bailgui dee

Зочин
Зочин

Iim tom arga hemjeend medeelel neg tsegtees todorhoi hureh ni hamgiin chuhal

Зочин
Зочин

Төр солигдсон ч олон улсын өмнө хүлээсэн үүргээ чанартай биелүүлэх ёстой

Сөнө
Сөнө

Өмхий хулгайчууд цусалж өгнө

Зочин
Зочин

Ид ачаалал түгжрэлийн оргил үед болж бгаагаараа онцлогтой энэ махан бо ийм л юм хийнэ

Зочин
Зочин

20хоног түгжрнэ гэсэн үг шүү ид оргил түгжрэлийн үе

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Хөгөө хөлдөө чирэхгүы өнгөрөөж чадах уу?

Зочин
Зочин

Хурал цуглаан, шоу, шагнал арга хэмжээ. Өөр чадах юмгүй

Зөвлөмж, санал
Зөвлөмж, санал

Дараа нь үр дүнгээ мэдээлээрэй. Эдийн засгийн үр ашиг нь юу болов.

Зочин
Зочин

Хурал амжилттай болох нь Монголын нэр хүндэд чухал, үлдсэн хугацаанд бүх талууд илүү сайн уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй

Зочин
Зочин

Мэдээлэл ойлгомжтой, нэгдсэн байвал хувийн хэвшил ч бэлтгэлээ илүү сайн хангах боломжтой

Зочин
Зочин

COP 17 бол улс төрөөс давсан, улсын нэр хүндтэй холбоотой арга хэмжээ учраас бүгд хамтдаа хичээх хэрэгтэй

Зочин
Зочин

Олон улсын зочдоо сайн хүлээж авбал Монголын талаар эерэг сэтгэгдэл үлдэх нь дамжиггүй

Холбоотой мэдээ

Back to top button