“Johnson&Johnson” хорт хавдар үүсгэдэг талькийн хэргүүдээ $5.5 тэрбумаар тохиролцон шийдэх болжээ
“Johnson&Johnson” компани даваа гарагт /2026.07.27/ мэдэгдэл хийхдээ тальк нь хорт хавдар үүсгэсэн гэж буруутгасан олон арван мянган хэргүүдийг 5.5 тэрбум ам.доллар төлж шийдэх тохиролцоонд хүрсэн гэжээ. Тодруулбал Нью-Жерси мужийн холбооны шүүхэд төвлөрсөн 69 мянга гаруй хэргийг тохиролцон шийдэж байгаа аж. 69 мянган хэрэг гэдэг нь талькийн нийт нэхэмжлэлийн 99.75 хувьтай тэнцэх юм.
Нэхэмжлэгчдийг төлөөлж буй хуулийн фирмүүд даваа гарагт мэдэгдэл хийхдээ олон арван жилийн турш үргэлжилсэн маргааныг дуусгах сайн шийдэл болж өглөө гэжээ. Энэхүү тохиролцоог одоо шүүгч батлах ёстой юм.
“Johnson&Johnson” компанийн шүүхийн маргаан хариуцсан дэд ерөнхийлөгч Эрик Хаас хэлэхдээ нэхэмжлэлүүдийг үндэслэлгүй гэжээ. Тус компани талькан бүтээгдэхүүн нь хорт хавдар үүсгэдэг гэдгийг олон жилийн турш үгүйсгэж, тэдгээр бүтээгдэхүүнд асбест агуулагдаагүй гэж мэдэгдсээр ирсэн. Гэхдээ “Johnson&Johnson” 2020 онд талькан суурьтай хүүхдийн нутгийг АНУ-д борлуулахаа зогсоож, эрдэнэ шишийн цардуул хэрэглэдэг болсон билээ.
“Johnson&Johnson” дампуурал зарлах байдлаар нэхэмжлэлүүдийг хэрэгсэхгүй болгох гэж оролдсон ч бүтэлгүйтсэн тул 2025 оны гуравдугаар сард шүүх дээрх маргаанууд үргэлжилсэн юм.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.