Гадаад мэдээДЭЛХИЙ

Хуситууд Саудын Арабын газрын тосны дэд бүтцэд цохилт өгсөн гэж мэдэгджээ

Йемен дэх хуситууд даваа гарагт /2026.07.27/ мэдэгдэл хийхдээ Саудын Арабын зүүн хэсгийг Улаан тэнгисийн эргийн ойролцоох Янбу боомттой холбосон газрын тосны дэд бүтцэд цохилт өгсөн гэжээ. Хуситуудын хэвлэлийн төлөөлөгч Яхья Сари мэдэгдэл хийхдээ Саудын Арабын дронууд Йемений агаарын орон зайнд нэвтэрсний хариуд энэ цохилтыг өгсөн гэсэн байна.

Хоёрдугаар сарын сүүлээр АНУ, Израил нар Иранд цохилт өгснөөр дайн эхэлж, Ормузын хоолой хаагдсаны дараа Саудын Араб газрын тосны экспортоо өөр чиглэлээр хийх болсон. Тодруулбал Саудын Араб газрын тосны хоолойгоор дамжуулж Улаан тэнгисийн эрэг дээрх Янбу боомтоор нефть экспортолж эхэлсэн юм. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн хуситууд Улаан тэнгис дэх Саудын Арабын газрын тос тээвэрлэгч хөлгүүдийн хөдөлгөөнийг хязгаарлана гэж мэдэгдсэн билээ. Хуситууд өнгөрсөн долоо хоногт Саудын Арабын хоёр хөлөгт халдсан бол энэ удаад хуурай газар дээрх дэд бүтэц рүү халдав.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button