УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагдаж буй “Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн” ирэх сарын 5-9-ний өдрүүдэд болно

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын ивээл дор зохион байгуулагдаж буй Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Тэмцээнийг Монголын Волейболын Холбоо, Зүүн Азийн Волейболын Холбооны албан ёсны эрхийн хүрээнд зохион байгуулж байна. Энэ удаагийн тэмцээнд БНХАУ, Япон, БНСУ, Монгол, Тайвань, Хонконг, Макаогийн шигшээ багууд оролцож, Зүүн Азийн аваргын төлөө өрсөлдөх юм.

Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн нь Азийн Волейболын Холбооны харьяа Зүүн Азийн Волейболын Холбооны гишүүн орнуудын үндэсний шигшээ багуудын албан ёсны тэмцээн юм. Анх 1998 онд зохион байгуулагдсан бөгөөд энэ жил Улаанбаатар хотод 13 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах гэж байна.
Монгол Улс тус тэмцээнийг 2000, 2008, 2015, 2017 онуудад зохион байгуулж байсан бөгөөд Монгол Улсад волейболын спорт үүсэж хөгжөөд эхний зуун жилээ үдэж, дараагийн шинэ зууны өнгийг тодорхойлох чухал мөчид эх орондоо энэхүү тэмцээнийг тав дахь удаагаа хүлээн авах гэж байгаа юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.