НИЙГЭМНийгэм мэдээ

Наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр хотын дарга Б.Пүрэвдагва дугаарын хязгаарлалттай холбоотой мэдээлэл өглөө. Тэрбээр "Хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Нөгөө талдаа НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал Улаанбаатар хотод наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулагдана. 

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, зочдын ачаалал нэмэгдэнэ. Энэ утгаараа наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ны хооронд жил бүр хэрэглэж ирсэн автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор явна. Тиймээс та бүхэн өөрийн автомашины улсын дугаарт тааруулж ажлаа төлөвлөхийг хүсэж байна. Хотын даргын хувьд хэлэхэд бидний өнөөдрийн байгаа нөхцөл байдал ийм байна. Дугаарын хязгаарлалтыг хийхийг үнэхээр хүсэхгүй байгаа боловч бидэнд буй өгөгдөл үүнээс өөр арга зам байхгүй гэдгийг онцолъё" гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Төрөө
Төрөө

Тэнэг новшнууд тэр хурал мурлаа Өмнөговь дорноговь говь Алтай гээд говь цөлдөө хийлдээ тэнд цөл үүсгэж байгаа хүн мал байж байгаа шдээ

Төрөө
Төрөө

Тэнэг новшнууд тэр хурал мурлаа Өмнөговь дорноговь говь Алтай гээд говь цөлдөө хийлдээ тэнд цөл үүсгэж байгаа хүн мал байж байгаа шдээ

Холбоотой мэдээ

Back to top button