"BTS" аялан тоглолтоор их орлого олж байгаа ч агентлагийнх нь хувьцаа эрс унав
“BTS” хамтлагийн амжилтын ачаар “Hybe” хоёрдугаар улиралд түүхэн дээд орлоготой ажилласан ч зах зээлийн үнэлгээ нь эрс унав. Тухайлбал тус компанийн зах зээлийн үнэлгээ мягмар гарагт /2026.07.28/ 2.845 их наяд вон буюу ойролцоогоор 1.96 тэрбум ам.доллароор буурсан байна.
“Hybe”-ийн хувьцааны ханш 16.09 хувиар огцом унасан нь 2022 оны зургаадугаар сараас хойших хамгийн том нэг өдрийн уналт болжээ. Үүний дараа лхагва гарагт /2026.07.29/ алдагдал нь үргэлжилж 16.31 хувиар буурч, 2024 оны есдүгээр сараас хойших хамгийн доод түвшинд хүрэв.
Тус компанийн орлого болон үйл ажиллагааны ашиг түүхэн дээд хэмжээнд хүрсэн ч ашгийн хэмжээ зах зээлийн хүлээлтэд хүрээгүй нь хувьцааны ханш огцом унах гол шалтгаан болжээ. Компанийн ихээхэн амжилттай ажилласны гол хөдөлгөгч хүч нь тоглолтын орлого байсан аж. Гэхдээ “Hybe” тоглолтоос олсон орлогынхоо томоохон хувийг уран бүтээлчдэд өгдөг тул компанид үлдэх ашиг бага байдаг гэж шинжээчид тайлбарлажээ.
Тоглолтын орлого өмнөх оны мөн үеэс 243.3 хувиар, өмнөх улирлаас 630 хувиар өссөн байна. Энэхүү өсөлтийг дөрөвдүгээр сарын 9-нд Өмнөд Солонгост эхэлсэн “BTS”-ийн “ARIRANG” аялан тоглолт голлон бүрдүүлсэн аж.

“Hybe”-ийн хоёрдугаар улирлын үйл ажиллагааны ашгийн хэмжээ 11.8 хувь байсан нь “SK Securities”-ийн таамагласан 12.7 хувь болон “Eugene Securities”-ийн тооцоолсон 12.2 хувиас доогуур үзүүлэлт байв.
“SK Securities”-ийн шинжээч Пак Жүн Хён тоглолтын орлогын эзлэх хувь өссөнөөр уран бүтээлчдэд олгох төлбөрийн хэмжээ нэмэгдэж, компанийн ашигт ажиллагаа хүлээлтэд хүрээгүй гэж дүгнэжээ.
“IM Securities”-ийн шинжээч Хван Жи Вон мөн үүнтэй ижил дүгнэлт гаргасан байна. BTS зэрэг олон жилийн турш амжилттай явж буй хамтлагуудын тоглолтоос компанид үлдэх орлого харьцангуй бага байдаг гэж тэр хэлсэн юм.
“Kiwoom Securities”-ийн шинжээч Им Сү Жиний хэлснээр зах зээл орлогын өсөлтийг мерчендайз борлуулалт голлон бүрдүүлнэ гэж хүлээж байжээ. Мерчендайзаас олох ашгийн хэмжээ 50 хувь хүртэл хүрэх боломжтой байдаг аж.
2026 оны хоёрдугаар хагаст “Hybe” компани нийтдээ 200 гаруй тоглолт товложээ. Энэ оны эхний хагаст зохион байгуулсан 119 тоглолттой нийлээд нийт тоглолтын тоо 2021 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрэх төлөвтэй байна.
Эх сурвалж: CNBC












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Орлого өссөн ч ашиг хүлээлтэд хүрэхгүй бол хөрөнгийн зах зээл хатуу үнэлдэг нь харагдлаа
Hybe зөвхөн BTS-д хэт түшиглэх биш бусад уран бүтээлчдээ ч хүчтэй хөгжүүлэх хэрэгтэй юм байна
BTS тоглолтоор асар их мөнгө олж байгаа ч компанидаа үлдэх ашиг өөр асуудал байдаг юм байна
Huwitsaanii zah zeel bol zovhon orlogo bish ashigt ajillagaa harj uneleg gedgiig haruullaa
Хөрөнгө оруулагчдын хүлээлт өндөр байсан болохоор ийм хүчтэй уналт гарсан байх
BTS-iin nuluu mash ih ch kompani ashgaa sain hadgalj chadahgui bol zah zeel shuud hariu ugnu
Тоглолтын орлого их байна гэдэг заавал өндөр ашиг гэсэн үг биш юм байна
Hybe merch borluulaltaa iluu saijruulbal ashig ni iluu usuh bolomjtoi sanagdaj bn
Хувьцааны ханш богино хугацаанд ингэж огцом унах нь хөрөнгө оруулагчдад том дохио болжээ
Hybe-iin huvitsaand itgesen humuus odoo ih l hund baidald orson baih daa
Hybe urt hugatsaandaa dahin sergeh bolov uu gedgiig harah uldlee
Huwitsaa ezemshigchid ene udaa ih tom huleelttei baisan bololtoi
Тоглолтын тоо нэмэгдэх тусам ашиг нь заавал өсөхгүй гэдэг сонирхолтой байна
BTS bol delhiin hemjeenii brand ch zah zeel setgel hudluluur bish toon deer ajilladag
Ирэх улиралд ашиг нь сайжрах эсэхийг хөрөнгө оруулагчид анхааралтай ажиглах байх