Иргэдээ харах нүүргүй болсон Г.Дамдинням хэвлэлийн хурлаас зугтаж, газрын даргын ард нуугдав
Монгол Улсын дунджаар 30-40 хоногийн шатахууны нөөцтэй явж ирсэн бол Г.Дамдинням сайдын үед түүхэн" доод хэмжээнд очиж 17 хоног болов. ШТС-ууд бензин өгөхгүй, өгч байгаа газруудад нь дугаарлаж зогстол бензин нь дууссаар байна. Эл дүр зураг хот, хөдөөгүй үргэлжилсээр. Үндсэндээ наадмын өмнөх үеэс эхэлж, өдгөө 30-аад хоног боллоо.
Гэтэл “Хөдөө явж байхад нь бензингүй болчихвол хотын түгжрэлд нэмэртэй юм уу даа” гэж иргэдээ даапаалсан АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням Засгийн газрын хуралдаанд суусан ч хэвлэлийн хурал руу ч гарахгүй бүгэв. Олон нийтийг худал мэдээллээр тайвшруулж, наадамлаж явах хооронд нь бензиний үнийг 250 төгрөгөөр нэмсэн, шатахуун хангамж ахиад доголдсон. Түүнд иргэдээ эгцэл харах нүүр үлдсэнгүй гэлтэй.
Түүнээс биш тэр “Би хийж байна, хэлэлцэж байна. Нөгөөдөр Орос явна. Хэвийн байгаа, санаа зоволтгүй” хэмээн хэлэлцэлзэж явдаг. Энэ удаа хулхи нь бууж, газрын дарга ард “нуугдах” нь тэр. Эл үйл үйлдвэл нөхцөд байдал хүндэрснийг, өмнө нь хоосон үгээр аргалж ирснийг нь өгүүлж буй.
Сайдын оронд шатахуун хангамжийн талаар мэдээлэл өгөхөөр хэвлэлийн хуралд оролцсо АМГТГ-ын дарга П.Баянбаатар “Монголчууд долоодугаар сард дөрвөн сарын хэрэглээтэй тэнцэх хэмжээний шатахуун хэрэглэсэн. Иргэд нөөцөлж биш ердийн хэрэглээгээр шатахуунаа авмаар байна. Тэгвэл дараалал үүсэхгүй” гэв.
Манай төрийн хандлага нэвт шингэсэн үгс. Нөөц, нийлүүлэлт хэвийн байхад иргэдийн хэрэглээ зохисгүй байна гэх өнцөг. Угтаа нийлүүлэлт түгээлт, хэрэглээнд нийцэж байвал түүнийг хэвийн гэж үзэх ёстой.
Засгийн газрын мэдээлэл: Долоодугаар сарын 23-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 автобензин 37 мянган тонн буюу 17 хоног, дизель түлш 91 мянган тонн буюу 23 хоногийн ердийн хэрэглээний нөөцтэй байна.
Манай нефть хангамжийн хувьд 100 ОХу-аас хамааралтай. “Роснефть” компанитай байгуулсан гэрээний дагуу АИ-92 автобензинийг тонн тутмыг 705 ам.доллароор нийлүүлж ирсэн.
Гэрээнд заалтын дагуу дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ сүүлийн гурван сар дарааллан 30-аас дээш хувиар нэмэгдсэн учраас тогтмол үнийг дахин хэлэлцэх нөхцөл байдал үүссэн. Энэ нь наадмын үеэрх үнэ нэмэлт буюу АИ-92 автобензиний үнэ 250-300 төгрөгөөр өссөн байдал.
Эх сурвалжийн мэдээлснээр шатахууны нөөц хангамж наймдугаар сарын дунд хүртэл хямралтай байх аж.
Нөгөө талд Засгийн газар шатахуун хадгалах савгүй тул энэ хэмжээний эрсдэл үүсэж байна гэж мэдээлдэг. Тиймдээ ч ШТС-уудад оочер дараалал үүсэж, иргэдийн бухимдал нэмэгдэхтэй зэрэгцэн шатахуун хадгалах сав барьж эхэлснээ зарлав.
Засгийн газрын мэдээлэл: Өнөөдрийн байдлаар 18 ААН-ийн 22ш 250 мянган тонны шатахууны агуулах барих арилжааны банкны зээлийн шийдвэр албажиж, хариуцлагын гэрээ байгуулснаар бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Төслүүдийн барилга угсралтын ажил харилцан адилгүй буюу 5-85 хувьтай явагдаж байна. 4-12 сарын хугацаанд бүрэн ашиглалтад орж дуусна.
Бүтээн байгуулалтын ажил Улаанбаатар хот, Дархан-Уул аймаг, Орхон аймаг, Баян-Өлгий, Өмнөговь зэрэг аймагт явагдаж байгаа аж. Шатахуун хадгалах савны хүчин чадлыг энэ онд багтаан 150 мянган м/кубээр нэмэгдүүлнэ гэж мэдээллээд буй.
Харин 2027 оны наймдугаар сар гэхэд 300 мянган м/кубийн хүчин чадлыг бий болгох аж. Ингэснээр улсын хэмжээнд нэг сарын ердийн хэрэглээний шатахууны нөөцийг хадгалах чадал бүрдэх гэнэ. 2028 он гэхэд улсын ердийн хэрэглээний гурван сар хүртэл хугацааны нөөц хадгалах чадалтай болно гэж тооцоолжээ.
Д.ХАДААН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Одоо дүүрч ийм тэнэг зохион байгуулах чадваргүй 1 сарын цаадахийг харж чададгүй тусгай даалгавартайгаар засгийн газарт оруулсан хогоо MCS-татаж авах цаг нь аль эрт болчихоод байна. Оджаргал ядахдаа сайн менежер олж Монголчуудад багач гэсэн буян болохыг хичээх ёстой бусуу??? Капитализм гэж нэг иймэрхүү хогийн тогтолцооны тод жишээ юмдаа. Бид ер нь хаашаа яваад хэнээр удирдуулаад байгаа юм бэ???
шатахууны хоногийн нөөц багасана гэдэг чинь тэр хэмжээгээр сав байна гэсэн үг биш үү. тэгээд нийлүүлэлт хэвийн байсан бол нөөцлөөд нөөц хэвийн байхаар байсан гэсэн үг. тэгэхээр оросууд тасалдуулахгүй, хятадаас авч байгаа гэсэн нь бүгд худал болж таарлаа даа.
нөөцлөх сав байхгүй гэдэг нь худлаа. Зохион байгуулалт, төрийн бодлого 2 дутагдаж байгаа салбар. Хэрэв нөөцийн сав, нөөц байх ёстой юм бол ТӨР өөрөө хийх ёстой.
Иргэд бензинээ авах гэж дугаарлаж байхад сайд нь хэвлэлийнхнээс зугтаж байгаа нь хариуцлагатай төрийн дүр зураг биш
Иргэд бензинээ авах гэж дугаарлаж байхад сайд нь хэвлэлийнхнээс зугтаж байгаа нь хариуцлагатай төрийн дүр зураг биш
Ajlaa hiij chadahgui bol tailbar heleed zogsoh bish hariutslagaa huleeh heregtei
Hevleliin huralaas zugtaj baigaa ni asuudal uneheer hundersenii shinj
Иргэдээ сонсдог, нүүр тулдаг сайд хэрэгтэй болохоос тайлбар бултдаг сайд хэрэггүй
uls ornoor togloson alia salbadai nuudiig turgen hooh heregtei dee
Хомсдол үүссэн нь бодит байхад иргэдийн хэрэглээг буруутгаж байгаа нь асуудлаа өөрөөсөө түлхэж буй хэрэг
Ymar ch tuluvluguugui yum shig l haragdaj baina irged l hohirood duusch baina
Үнэ өсөөд, дараалал нэмэгдээд байхад бүх зүйл хэвийн гэж хэлэхэд итгэхэд хэцүү
Benzingui bol ajil amidral bugd gatsaad baina ene bol togloom bish
Хариуцлагагүй мэдэгдэл бүр иргэдийн бухимдлыг улам нэмэгдүүлж байна
Нөөцөө урьдчилан бүрдүүлээгүй алдааны горыг иргэд үүрч болохгүй
Төрийн албан тушаал бол тайлбар биш үр дүнгээр хэмжигдэх ёстой
Хариуцлага гэдэг албан тушаалтай хамт ирдэг зүйл, асуудал үүссэн үед тайлбар биш шийдэл л хүмүүс хүлээж байна
Худал хэлэх, чалчих
ийм балай юм хийж байхаар түлш бензинээ өөрсдөө хийх үйлдвэр барьж болдоггүй юм байхдаа малнууд
Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus