Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ хэд хоног завсарласны дараа Ираныг бөмбөгдлөө

АНУ-ын зэвсэгт хүчин хэд хоног завсарласны дараа лхагва гарагт /2026.07.29/ Ираны объектуудад агаарын цохилт өгсөн байна. Тодруулбал АНУ-ын Зэвсэгт хүний Төвийн бүсийн командлал (USCENTCOMM) мэдэгдэл хийхдээ “АНУ-ын зэвсэгт хүчин өнөөдөр зүүний цагаар 20:00 минутад Ираны эсрэг цохилт өгч эхэлсэн. Эдгээр цохилт нь өчигдөр Иран Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргүүд рүү халдахаар оролдсоны хариу” гэжээ.

Өмнөх өдөр нь Иран Йордан дахь АНУ-ын цэргүүд рүү пуужин харвасан юм. Мөн Египетийн Дамитетта боомт дахь АНУ-ын эзэмшлийн байгалийн хий хадгалах байгууламж дроны цохилтод өртжээ. Үүний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Одоо цохилт өгөх бидний ээлж. Маш хүчтэй цохилт өгнө” гэж хэлсэн байна. Үүсээд буй хурцадмал байдлын улмаас Брент маркийн газрын тосны фьючерс 8 орчим хувиар өсөж, баррель нь 90 ам.доллароос давжээ. Хоёр улс өнгөрсөн долоо хоногийн баасан гарагаас /2026.07.24/ хойш цохилт өгөхөө больсноос хойш Брентийн үнэ буурсан ч ийнхүү буцаагаад өсөв.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button