НИЙГЭМНийгэм мэдээ

БЗД-ийн 10 хороонд аммиак алдагдсаныг тогтоож саармагжуулжээ

Онцгой байдлын ерөнхий газраас аммиак алдагдаж байна гэх мэдээлэл ирсний дагуу Нийслэлийн байгаль орчны газраас байгаль орчны улсын хяналтын байцаагч томилон газар дээр нь хамтран ажиллажээ.

Шалгалтаар Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий ХХК-ийн хөргүүрийн агуулахын техникийн өрөөнд аммиак алдагдсаныг тогтоожээ. Онцгой байдлын ерөнхий газартай хамтран шуурхай ажиллаж саармагжуулж чадсан байна.

Тус агуулах нь 2013 онд баригдсан, 240 м² талбайтай бөгөөд хөргөлтийн системд ашигладаг аммиак нь техникийн доголдлын улмаас алдагдах нөхцөл байдал үүсжээ. Мөн аммиак ашиглах химийн бодисын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан нь тогтоогдсон байна. Иймд зөрчлийг шалгуулахаар холбогдох материалыг Экологийн цагдаагийн албанд шилжүүлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button