НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

0-4 насны хүүхдүүд даралт, зүрх судасны эм, амин дэм ууж хордох нь түгэээмэл байна

НЭМҮТ-д 2019-2024 оны эхний хагас жилд 2863 химийн хордлого бүртгэгджээ. Үүний тал нь 0-17 насны хүүхдүүдийн хордлого байна. Нийт тохиолдлын 92 хувийг санамсаргүй хордлого эзэлжээ. Үүний 74 хувийг 0-4 насны хүүхдүүд эзэлж байна. Дийлэнх тохиолдолд амин дэм, даралт, зүрх судасны эм, хлорамин, белизна, хулганын хор зэргийг ууж хордсон гэв. Иймд асран хамгаалагчдад дараах зөвлөмжийг хүргэж байна. 

  • Хүүхдийн гар хүрэхгүй газарт эмийг байрлуулах
  • Эмийн сав, тагийг сайтар таглах
  • Эмийг анхны савлагаанд нь хадгалах 
  • Ижил нэр, савлагаа бүхий эмийг хэрэглэхийн өмнө шалгах 
  • Хүүхдэд эмийг өгөхдөө зөв тунгаар, зөв цагт өгөх
  • Хэрэглэхээсээ өмнө хугацааг шалгах  

Эх сурвалж: НЭМ-2024  “Эрдэм шинжилгээний цахим хурлын илтгэлийн эмхтгэл”

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button