Улс төрийн мэдээ

АН: Ерөнхий сайдтай хариуцлага тооцно

Долоо хоног бүрийн пүрэв гарагт Ардчилсан намын “4:11 мэдээллийн цаг” хэвлэлийн хурлаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Энхтуяа, АН-ын дэд дарга Ч.Өнөрбаяр,АН-ын Олон нийттэй харилцах бодлого хариуцсан Нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж нар мэдээлэл хийлээ. Үүнд,

“Төсвийн алдагдал цар тахлын үеийнхтэй ижил хэмжээнд очоод байна. Улс орны эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой асуудал хүнд, шатахуунтай холбоотой асуудал дээр эрх баригч намын зүгээс тодорхой шийдэлгүй байгаад АН-ын зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаа билээ.

Эрх баригч нам хүн нь солигдовч арга барил нь огт өөрчлөгдөхгүй байна. Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангарыг хуулийн үндэслэлгүй ажлаас нь түдгэлзүүлсэн асуудлаар шүүхэд хандана. Засгийн газрын хуралдаанаар нэн даруй шийдвэрлэх асуудлууд байна. Өвөлжилтийн бэлтгэл гээд ярих чухал ажлуудаа хийхгүй байгаа. Авилга, хулгайн хэргүүдтэйгээ яаж тэмцэх юм. Сөрөг хүчнийхнээ намнаж байгаад Ардчилсан нам зүгээр суухгүй. Ерөнхий сайдын хууль бус шийдвэрүүдийг хүчингүй болгуулна. Мөн Ерөнхий сайдтай өөртэй нь хариуцлага тооцох асуудлыг намын зүгээс ярина. Цаашид энэ асуудлаар намын улс төрийн зөвлөл, бүлэг хамтарсан хурал хийгээд явна. МАН өнөөдөр ерөнхийлөгчийн сонгуулийн ажилдаа хэтэрхий эрт орж байгаа юм байна. Дарга том дуугарахаар л асуудал шийдэгдээд байдаг юм биш. Бодитой ажил хий. Цаашид АН зүгээр байхгүй” гэв.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
нар
нар

Та нарыг сөрөг хүчин гэхэд маш хэцүү МАН тай нэг хөнжилд янхандаж худлаа нэг их ингэж попрох ямар хэрэг байна.Наад хажууд чинь зогсож байгаа Энхтуяа гэдэг авгай чинь 800 хужаа оруулж ирээд монголын бүх төрийн мэдээллийг хакердуулсан урвагч яаги мөн биз төрийн өндөр шалгуур янхан хүүхний бохирдсон дотоож лугаа болсон пязда

Холбоотой мэдээ

Back to top button