НИЙГЭМНийгэм мэдээ

Иргэд: Азтай нь л шатахуун олж авдаг боллоо. Хэлэх үг алга

Одоогоос найм хоногийн өмнө буюу долоодугаар сарын 23-нд Монгол Улсын засгийн газар "Улсын хэмжээнд АИ-92 автобензин 37 мянган тонн буюу 17 хоног, дизель түлш 91 мянган тонн буюу 23 хоногийн ердийн хэрэглээний нөөцтэй байна" хэмээн мэдэгдэж байв. Гэтэл 17 хоногийн нөөц нь ердөө найм хоногт дуусав уу.

Учир нь сүүлийн хоёр өдөр Улаанбаатар хотын автомашины тэн хагас нь ШТС-уудын үүдийг өдөр шөнөгүй захих болов. Тухайлбал иргэд шатахуун авах гэж бүтэн өдөр болж байна. Жолоочид хотын зүүн захаас баруун зах хүртэл бүх ШТС-ууд очно. Өгч байгаа газар нь 1-2 км, зарим газраа 3-4 км урт дараалал үүсэв. Шатахуун авах гэж гараад шатахуунгүй болж машинаа чирүүлж буй жолоочид ч цөөнгүй байв.

Орон нутаг ч энэ зовлонг тойрохгүй дайрах нь мэдээж. Улмаар салбарын сайд Г.Дамдинням Солонгос улс руу шатахуун "гуйхаар" мордож БНСУ-ын Худалдаа, Аж үйлдвэр, нөөцийн яамтай хэлэлцээр хийжээ. Энэ тухай тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Энэ удаад Сөүлээс сайн мэдээтэй харих болж байна. Монголын заяа ихээ гэж..." хэмээн бичсэн байна.

Шатахуунд дараалж буй иргэд дараах мэдээллийг өгөв.

Иргэн1: Өглөө босоод л шатахуун авахаар гарсан. Одоог хүртэл авч чадаагүй. Удахгүй машины шатахуун дуусах нь авч амжих эсэхээ мэдэхгүй л байна. Шатахуун өгч байгаа ШТС-уудад дараалаад зогсоод авахын даваан дээр шатахуун дууссан гээд хаачхаад байна. Тэгж таслуулж явсаар өдрийг өнгөрөөлөө.

Иргэн2: Бараг азтай нь л шатахуун олж авдаг боллоо. Манайхан ч дараалж хүлээгээд сурч байх шиг байна даа. Өглөөний 6:00 цагаас шатахуунд дараалж эхэлсэн. Хоёр ШТС-д “таслуулчихлаа”. Шатахуун авах эсэхээ мэдэхгүй сууна. Сүүлдээ уур ч хүрэхээ больдог юм байна. Хэлэх ч үг алга даа.

Иргэн3: Шөнийн 03:30 цагт хөдөөнөөс орж ирээд гэртээ ч очоогүй шатахуун хайгаад явж байна. Шатахуун авах гэж явсаар шатахуунаа бараг дуусах нь. Орон нутаг бүр шатахуун өгөхгүй байна лээ. Нэг өглөө сэрэхэд л шатахуун хомсодчихсон байх юм. Хоёр хоногийн өмнө хэвийн байсан юм уг нь.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
26 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Шөнөжин нойргүй шатахуун хайгаад ч олдсонгүй. Ёстлй хэрэг алгаа. Энэ засаг төрд нь хариуцлага тооцоод огцруулах юмсаан

Зочинбөх
Зочинбөх

УИХ-ын 2016, 20, 21, 24 оны Таны мэргэн сонголтын чинь үр дүн. Туулийн хурдны зам гэж гадны хулхи компанид бургас хядахаас өөр юм хийгүй бхад нь 600 тэрбум төг өгч байснаас хэдэн нөөцийн сав барьчихсан бол болох блаа. Энэ бол хамгийн захын жишээ. 67 тэрбумаар брожур сольсон гэж бгаа. МАН татвар хураамж бууруулна гэж хуурч гараад 5-10 дахин нэмсэн. Тэмцэхгүй, сонгуулиар саналаа худалдаад бвал энэнээс хэд дахин доор болно.

Зочин
Зочин

Aztai ni l benzin awdag boltson geheer uneheer haramsaltai bna, iim baidal hezee zasrah yum bol

Зочин
Зочин

Нөөц хангалттай гэж тайвшруулчхаад хэдхэн хоногийн дараа ийм байдал үүссэн нь ойлгомжгүй байна

Зочин
Зочин
Reply to  Зочин

Ман.н золбингуудын үгэнд итгэж болохгүй . Дандаа худал хэлдэг хүүрнүүд

Зочин
Зочин

Ajil amidral bugd benzinnees hamaardag, ingej tasaldahaar humuus l hamgiin ih hohirch bn

Зочин
Зочин

Өдөржин шатахуун хайж явах гэж ажил төрлөө алдаж байгаа хүмүүсийг хэн хохирлыг нь барагдуулах юм

Зочин
Зочин

Uur hureed ch yahav dee, humuus l hoorondoo daraallaj tsagaa aldaad suuj bn

Зочин
Зочин

Ийм чухал бүтээгдэхүүний нийлүүлэлтийг ингэж доголдуулж байгаа нь төрийн бодлогын алдаа гэж харагдаж байна

Зочин
Зочин

Ajil amidral bugd benzinnees hamaardag, ingej tasaldahaar humuus l hamgiin ih hohirch bn

Зочин
Зочин

Өдөржин шатахуун хайж явах гэж ажил төрлөө алдаж байгаа хүмүүсийг хэн хохирлыг нь барагдуулах юм

Зочин
Зочин

Uur hureed ch yahav dee, humuus l hoorondoo daraallaj tsagaa aldaad suuj bn

Зочин
Зочин

Neg l ugluu serehed benzin oldohoo bolichihno gej hen ch tosoolohgui bsn bh

Зочин
Зочин

Шатахуун авахын тулд хэдэн цаг дугаарлах нь хэвийн үзэгдэл биш шүү

Зочин
Зочин

Иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрчээ, ийм нөхцөл байдал дахин давтагдах ёсгүй

Зочин
Зочин

Helsen ug, hiisen ajil hoyor ni zoruud baihaar itgel aldagdaj bn

Зочин
Зочин

Daraalal uusgeed zogsoj baigaa humuusiin tsag hugatsaa ymar unetei gedgiig bodoh heregtei

Зоо
Зоо

Нэгл энд тэндхиин наадам амралт зугаалга хэссэн баян тарганаа гайхуулсан эр эм лалрууд хөдөө хотгүй тэнэж шатхуун хоосолсон гээ биздэээ

Бодит байдал
Бодит байдал

Хүний өмнөөс амьдраагүй байлтай,машин заавал шаардлагагүй зүйлээ хийгээд л явахад болно. Ядаж өөртөө хариуцлагатай байж ахуйгаа зохицуулах нь хамгийн зөв шийдэл. орос өөрсдөө энэтхэгээс ,индонэзээс шатахуун авч байгаа.

Дэл
Дэл

Оростой халз тулах аавын хүү Монголд алга автобусандаа суу

EhdЗочин
EhdЗочин

Ta nar benzinii uildveree hurdan duusga gej niileed negdeed ganc jagsaal hiij chaddagguu hulchgar amia bodson iluher orkuud uchraas tur nertei deeremchid ta nariin tolgoi deer baaj boldgiig ene neteer haruulj ugnu shdee mngkuudaa s#a

Зочин
Зочин

PISDAA MUNHAG MONGOLCHUUD AA ALHAJ SUR NAAD BAASTAI GUZEE CHIN ALGA BOLNO . HUN BOLGON YAMBII MASHINTAI BAINGA TUGJIRDEG ZAYAGUI PISDAA NAR ASHGUI BENZINGUI BOLJ AGAAR TSEVER BOLJ HOTIIN ZAM SELUUHEN BOLOH BIZ

Зочинбөх
Зочинбөх

УИХ-ын 2016, 20, 21, 24 оны Таны мэргэн сонголтын чинь үр дүн. Туулийн хурдны зам гэж гадны хулхи компанид бургас хядахаас өөр юм хийгүй бхад нь 600 тэрбум төг өгч байснаас хэдэн нөөцийн сав барьчихсан бол болох блаа. Энэ бол хамгийн захын жишээ. 67 тэрбумаар брожур сольсон гэж бгаа. МАН татвар хураамж бууруулна гэж хуурч гараад 5-10 дахин нэмсэн. Тэмцэхгүй, сонгуулиар саналаа худалдаад бвал энэнээс хэд дахин доор болно.

Зохиолч Л.Пүрэвдорж
Зохиолч Л.Пүрэвдорж

Дамдиннчмд ганцхан л буруу бий. Манайх яах ч үгүй гээд байсан нь. Өнөөх л "Ахын дүүгийн" тэнэг сэтгэлгээний гай. Тэр ачтай "Ах" нь энэ. Арилжаа наймаанд ах, дүүгийн найрамдал гэж байддаггүйг мэдвэл мэдэх болсон доо, бид. Үгүй шүү. Орос худлаа хэлдгийг дэлхийгээр мэдэж байхад, бид л үнэмшихгүй. Манй "Ах" тэгэхгүй л гээд байна.

Том нар
Том нар

Энэ улсад Эзэн гэж байна уу

Зочин
Зочин

Энэ асуудалд хариуцлага хүлээх хүн нь хариуцлагаа үүрэх ёстой, иргэдийг ингэж өдөржин дугаарлуулж болохгүй

Холбоотой мэдээ

Back to top button