НИЙГЭМНийгэм мэдээ
Тунаж заан болсон Д.Алтанцоожид "ЗААН ЖИМНИ" авто машин гардуулна
Улсын баяр наадмын долоогийн даваанд тунаж заан цол хүртсэн бөхөд "ЗААН ЖИМНИ" авто машин гардуулдаг уламжлалтай. Энэ жилийн долоогийн даваанд тунаж Улсын заан цол хүртсэн Хэнтийн аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Д.Алтанцоожид "Бридж корпораци"-аас Жимни авто машины ирэх сарын 17-нд гардуулах юм байна.
Тэрбээр долоогийн даваанд Төв аймгийн харьяат Улсын заан Д.Хүдэрбулгатай тунан барилдаж давж Улсын заан цол хүртсэн билээ. Д.Алтанцоож наймын даваанд Улсын гарди М.Лхагвагэрэлтэй тунан барилдаж тахим буулгасан юм.
Б.АЗЖАРГАЛ





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.