Израилын цохилтод овгоороо амь үрэгдсэн 112 палестин хүнийг Газын зурваст оршуулжээ
Газын зурваст Израилын цохилтод овгоороо амь үрэгдсэн 112 палестин хүнийг оршуулсан байна. 2023 оны арваннэгдүгээр сард Израилын зэвсэгт хүчин Газа хотын Сабра дүүрэг дэх орон сууцны барилгад цохилт өгсөн юм. Үүний улмаас барилгад амьдардаг Аль-Хассайн овгийн гэр бүлийн 308 гишүүн амь үрэгдсэн байна. Амиа алдагсдын талыг нь палестинчууд олж, оршуулсан бол 153 хүний цогцос одоог хүртэл нурангид дарагдсан байжээ.
Цохилт өгснөөс гурав гаруй жилийн дараа 40 хүнээс бүрдсэн баг 17 хоногийн турш нуранги дээр ажиллаж, сураггүй болсон 112 хүний цогцсыг таниулсан байна. Тэднийг оршуулах ёслол мягмар гарагт /2026.08.04/ явагдаж, хөршүүд болон цохилтоос амьд үлдсэн овгийн гишүүд оролцжээ. Израилын цохилтоос амьд үлдсэн Тайсир Аль-Хассайна “Тэр аллагаас хойш гурав гаруй жилийн дараа энэ өдөр уй гашуугаар дүүрэн, гүн шарх хөндөж байна” гэж хэлжээ.
Палестины эрүүл мэндийн алба мэдээлснээр дайны улмаас 73 мянган хүн нас барсан гэж бүртгэгдсэн байна. Үүний тал гаруй хувь нь хүүхэд эмэгтэйчүүд байсан юм. Палестины эрүүл мэндийн алба мэдээлсэн тоо бол зөвхөн нас барсан гэж бүртгэгдсэн тоо. Израил Газын зурвас дахь хотуудыг газартай нь тэгшилсэн тул нуранги дор олон мянган хүний цогцос бий гэж мэргэжилтнүүд үздэг.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.