Улс төрийн мэдээ

З.Мэндсайхан: Мах, улаанбуудай, хүнсний ногоог нөөцөлнө

Сангийн сайд З.Мэндсайхан Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Үүнд, “Олон улсад үүсээд буй дайны нөхцөл байдлаас шалтгаалан цаашид хэмнэлт хийх шаардлагатай гэж үзлээ. Засгийн газар бүх зардал дээр хэмнэлтийн горимд шилжих шийдвэр гаргасан. Өнөөдөр төсвийн алдагдал 2.1 их наяд төгрөгт хүрсэн. Намрын чуулганаар зардлаа эрэмбэлж, төсвийн тодотголыг өргөн барьж хэлэлцэх шаардлага үүсээд байгаа билээ.

Мөн гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ иргэдэд дарамт учруулдаг. Дайны нөхцөл байдлаас шалтгаалан ОХУ-д шатахууны нийлүүлэлтийн хүндрэл үүсээд байгаа. Иймээс стратегийн хүнсийг нөөцлөх чиглэлээр Засгийн газар тогтоол гаргалаа. Мөн нийслэлтэй хамтран нөөцийн махыг нэмэгдүүлэх хүрээнд хөнгөлөлттэй зээл гаргах, хүнсний ногоо, махны зоорь, агуулахын санхүүжилтийг хөнгөлөлттэй зээлээр олгохыг Төсвийн тодотголоор оруулж ирэхээр болоод байна.

 Хамгийн чухал хүнсний бүтээгдэхүүн болох мах, улаанбуудайн нөөц, хүнсний ногоог нөөцлөх юм. Хэмнэлтийн горим руу шилжсэнээр зардлуудаа эрэмбэлнэ. Өнгөрсөн оны төсвийн орлогоос нэг их наядыг нь урьдчилаад аваад хэрэглэчихсэн учраас энэ жилийнх дээр үүнийг нөхөх шаардлага үүснэ. Иймээс хэмнэж болох үйл ажиллагааны зардлуудаас 40 орчим тэрбум төгрөг хэмнэнэ гэж үзэж байгаа. Багш, эмч нарын цалинг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор төсвийн тодотголыг өргөн барихаас өөр аргагүй болж буй" гэв.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button