Улс төрийн мэдээ

Г.Дамдинням: Бүх төрлийн газрын тосны бүтээгдэхүүний гаалийн албан татварыг тэглэж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

Тэрбээр, "Аялал жуулчлалын компаниудтай холбоотой асуудлуудыг тавьсны дагуу Шуурхай штаб яаралтай хуралдаж, эдгээр асуудлуудыг шийдвэрлэнэ. ШТС-уудын дугаарлалтыг харуулдаг апп гаргахаар ярилцаж байна.

Зөвшөөрөлтэй ААН-үүдийн 20 хүрэхгүй хувь нь гаднаас шатахуун авч чадаж байна. Газрын тосны бүтээгдэхүүнийг шууд нэвтрүүлэх хүрээнд гаалийн ерөнхий газарт даалгаж, стандарт норм хангаж байвал хил гаалиар хүндрэл үүсгэхгүйгээр нэвтрүүлэх үүргийг өглөө. Бүх төрлийн газрын тосны бүтээгдэхүүнийг боомтоор оруулж ирэхэд гаалийн татваргүй болгох шийдвэрийг мөн гаргаад байна.

БНСУ-д очиж ажиллах үеэрээ хэлцэл хийж, нийт хэрэглээний 20 орчим хувийг авах боломж нээгдсэн. Мөн ААН-үүдээ дагуулж очиж, тус улсын ААН-үүдтэй хамтран ажиллах боломжуудыг нээж өглөө. Аль болох шатахууны нөөцийн эх үүсвэрүүдийг олон болгох тал дээр ажиллаж байна. БНСУ-аас өмнө нь авдаг байсан. Тэр хэмжээгээ л нэмэгдүүлэх юм.

Газрын тос боловсруулах үйлдвэр 24 цагаар ажиллаж байгаа. Удалгүй Ерөнхий сайд очиж ажиллана. Петро Чайна компанитай хамтран ажиллах хүрээнд 14-нд газрын тосны хайгуулын талбайг зарласан. Ингэснээр хайгуулалтын ажил эрчимжиж байх.

Шатахуун хариуцаж байсан үе үеийн сайд нар энэ зовлонг туулж байсан. Тэр үед Ормузын хямрал болоогүй, Орос-Украины дайн болоогүй байсан. Бидэнд хоёрдугаар сараас хойш энэ хүндрэл ирэх нь ойлгомжтой болж, бид бэлтгэлтэй байсан. Үнэ илүү өндөр өсөх байсныг бид хэлэлцээ хийж, үнийг бууруулж чадсан. ОХУ-ын газар нутгийн 90 хувьд хязгаарлалттай олгож байгаа. Монголын дотоодын хэрэглээг чадах чинээгээр Оросын тал хангаж байгаа. ОХУ-ын зүгээс өнгөрсөн долоо хоногт газрын тосны бүтээгдэхүүний экспортын хориг тавьсан ч манай захиалга, хүсэлтийг нэмэгдүүлнэ гэдгээ тэдний зүгээс илэрхийлсэн. БНХАУ-ын талтай үнэ тарифын асуудлаар хэлэлцээ хийж байна. Петро Чайна компанитай мөн бид уулзаж, хэлэлцээ хийнэ.

Казахстан улстай бид хэлэлцээ хийсэн ч дотоодын хомсдлоос шалтгаалан түүхий эд нийлүүлэх боломжтой, бүтээгдэхүүн нийлүүлэх боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Хэдийгээр хүндрэлтэй нөхцөл байдалд байгаа ч гэсэн хувийн хэвшлүүд үйл ажиллагаа явуулах гэвэл стандарт, шаардлага хангаж байгаа бол зөвшөөрлийг нь өгөөд явахад нээлттэй. Мөн хоёр сарын нөөц хадгалах савыг эхний ээлжит барина” гэв.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Татвар яах вэ малаа, тэр авлига авдаг тусгай зөвшөөрлүүдээ бүгдийг нь цуцла. Тэгээд Дархан руу зайлж тэндээ савсагна

Холбоотой мэдээ

Back to top button