Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ Ираны дайнд алсын тусгалтай, нарийвчлалтай цохилт өгдөг пуужингаа шавхжээ

АНУ-ын арми Ирантай хийж буй дайндаа алсын тусгалтай, нарийвчлалтай цохилт өгдөг пуужингуудаа бараг хэрэглэж дуусан гэж эх сурвалжууд мэдээлжээ. Тодруулбал АНУ-ын армийн газрын гадаргуугаас харвадаг “ATACMS”, “PrSM” пуужингийн нөөцөө бараг дуусгасан гэж дотоод мэдээлэлтэй гурван эх сурвалж хэлсэн байна.

“ATACMS” пуужин пуужин нь Украины дайнд голлох үүрэг гүйцэтгэсэн зэвсгүүдийн нэг. Тус зэвсгийн тусламжтай Украин ОХУ-ын газар нутгийн гүнд цохилт өгдөг. “PrSM” нь “ATAMCS”-ыг орлох, илүү дэвшилтэд, алсын тусгалтай пуужин юм.

Алсын тусгалтай, нарийвчлалтай пуужингийн нөөц шавхагдсан тул АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Иранд дахин томоохон хэмжээний цохилт өгөхийг хүсвэл нисгэгчтэй бөмбөгдөлт хийж, илүү эрсдэлтэй алхам авах шаардлагатай болно гэсэн үг. Өнгөрсөн сард Трампын зөвлөхүүд пуужингийн нөөц аюултай түвшинд хүрч буурсан гэж анхааруулж байсан. Үүний дараа АНУ хэсэг хугацаанд цохилтоо зогсоосон билээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button