Гадаад мэдээДЭЛХИЙ

Лейпцигийн онгоцны буудалд тэсрэх бодистой дрон илэрсэн нь шинэ шатны аюул гэж Герман мэдэгджээ

Лхагва гарагт /2026.08.05/ Герман Лейпцигийн нисэх онгоцны буудалд тэсрэх бодистой жижиг хэмжээний дрон илэрсэн байна. Үүний улмаас албан тушаалтнууд түгшүүр зарлан, ирж буй нислэгүүдийн чиглэлийг өөрчилжээ. Тус буудалд газардах ёстой байсан “DHL”-ийн карго онгоц чиглэлээ өөрчлөх үедээ л мэдэгдэх объекттой мөргөлдсөн байна. Тэрхүү онгоц дараа нь өөр буудалд аюулгүй газарджээ.

Уг явдлын талаар Германы Дотоод хэргийн сайд Александр Добриндт мэдэгдэл хийхдээ шинэ шатны аюул заналхийлэл эхэлж буйг харууллаа гэсэн байна. Тэрбээр хэлэхдээ мөрдөн байцаагчид энэхүү хэргийг мэргэжлийн байдлаар холимог аюул заналхийлэл үзүүлсэн тохиолдол гэж үзэж шалгаж байгаа гэжээ. Добриндт “Германд мэдэгдэхүйц хэмжээний тодорхойгүй байдал үүсгэх хүсэлтэй гаднын гүрнүүд оролцсон байж магадгүй зүйлтэй бид өрсөлдөж байна. Гаднын орон оролцсон эсэхийг мөрдөн шалгалтын явцад илрүүлнэ” гэсэн байна.

Добриндт болон Германы бусад албан тушаалтнууд мэдэгдэлдээ ОХУ-ыг сэжиглэж байгаа талаар дурдаагүй юм. Гэхдээ ОХУ Европ даяар хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан хэрэгт буруутгагдаж байсан билээ. Лейпцигийн нисэх онгоцны буудал нь НАТО болон Германы ложистикийн төв болж өгдөг. Мөн Украины Антонов агаарын тээврийн компанийн Европ дахь баазын үүрэг гүйцэтгэдэг тул хүмүүс ОХУ-ыг сэжиглэж байгаа юм.

Эх сурвалж: The Guardian

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button