
Абу Даби хотноо болсон Жюү Жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн (+70 кг) жинд "Thunder BJJ Academy"-ийн багш, дасгалжуулагч Батбаатарын Хулан алтан медаль хүртэж дэлхийн аварга боллоо. Энэхүү түүхэн ялалт нь Монголын Жюү Жицүгийн холбооны хувьд JJIF холбооны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртэж буй анхны алтан медаль юм.
Мөн бүсний ангилалгүй дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Г.Монголжин хүрэл медаль хүртэж хошой медалтан боллоо.
Б.АЗЖАРГАЛ





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.