ОХУ Украин дроноор цохилт өгсөн мэт харагдуулах халдлага Балтын орнуудад үйлдэхээр авч үзэж байна гэв
Литвийн Батлан хамгаалахын сайд Робертас Каунас мэдэгдэхдээ, ОХУ Балтын орнуудын чухал дэд бүтцэд Украин дроноор цохилт өгсөн мэт хуурамч халдлага зохион байгуулах талаар авч үзэж байна гэж анхааруулсан байна. ОХУ Украины нэр хүндийг унагааж, НАТО-гоос үзүүлдэг дэмжлэгийг сулруулах зорилгоор ийм халдлага үйлдэхээр авч гэж байгаа гэж тэр хэлжээ.
Ийм төрлийн ажиллагаанд ОХУ-ын объектууд руу нисгэсэн Украины дронуудын эд ангийг ашиглаж болзошгүй гэж тэр хэлсэн байна. Роберт нэмж хэлэхдээ ийм ажиллагаа ойрын хугацаанд явуулна гэдгийг илтгэх шинж тэмдэг одоогоор байхгүй гэжээ. Гэхдээ ОХУ ийм төрлийн халдлагын хувилбаруудыг идэвхтэй боловсруулж байгаа аж.
Тэрбээр энэхүү анхааруулгыг Литвийн хэвлэлүүдээр саяхан гарсан мэдээллийн дараа өгчээ. Тус улсын цэргийн тагнуулын байгууллага ОХУ Украинд үйлдвэрлэсэн дрон ашиглан Балтын бүсийн чухал дэд бүтцэд халдах талаар авч үзэж байгаа гэж дүгнэснийг хэвлэлүүд мэдээлсэн юм.
Эх сурвалж: Euro News












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.